​Түвдийн ард түмэн аз жаргалтай, амар тайван, ололт амжилтаар дүүрэн байна

2019-09-13 16:41:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Түвд бол Хятадын хилийн бүсийн үндэстний цөөнхүүдийн нутаг бөгөөд “Дэлхийн сээр нуруу” гэдэг. 12-нд Бээжин хотноо ТӨЗО-ны холбогдох албан тушаалтан хэлэхдээ: Түвдийн нийгэм, эдийн засаг эрчтэй хөгжиж, ард түмэн аз жаргалтай, амар тайван, ололт амжилтаар дүүрэн аж төрж байна. Түвд Өмнөд Азитай харилцах гол зам болж, хилийн бүсийн худалдаа жилд дунджаар 50 хувиар нэмэгдэж байна гэжээ.

ТӨЗО-ны дарга Чижала 12-нд Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд, ялангуяа 1959 оны Түвдийн ардчилсан өөрчлөлтийн дараа Хятадын засгийн газар бодлого, хөрөнгө санхүү, төсөл зэргээр Түвдэд маш олон онцгой дэмжлэг үзүүлсээр ирсэн. Зөвхөн 12-р таван жил, 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Төвөөс Түвдэд 1 их наяд юанийн хөрөнгө оруулсан. Түвдийн нийгэм, эдийн засаг эрчтэй хөгжиж байна гэжээ. "Түвдийн эдийн засаг 26 жил дараалан хоёр оронтой тоогоор өсөж, ялангуяа Намын XVIII их хурлаас хойш Түвдийн эдийн засгийн хөгжлийн хурд бүх Хятадын хэмжээнд тэргүүлж байна. 2018 оны эцсээр бүс нутгийн ДНБ-ний хэмжээ 147 тэрбум 763 сая юаньд хүрч, харьцуулж болохуйц үнээр тооцвол 1959 оныхоос 191 дахин нэмэгджээ. Ийм хөгжил иргэдийн амьдралд үр ашгаа өгч, ноднин Түвдийн хот суурины оршин суугчдын хуваарилж болох орлого 33979 юань, малчин тариачдын орлого 11450 юаньд хүрч, энэ хоёр индексээр бүх Хятадын хэмжээнд тэргүүлсэн юм. Өдгөө ТӨЗО үндсэндээ хүүхэд орох цэцэрлэгтэй, сурах сургуультай, хөдөлмөр эрхэлбэл цалинтай, үзүүлэх эмнэлэгтэй суух орон сууцтай, хүндрэл тулгарвал туслалцаа дэмжлэгтэй болсон” гэжээ.

Чижала: 70 жилд, Түвдийн аж үйлдвэрлэл оргүй хоосноос бий болж, өнгөрсөн оны эцэс гэхэд аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 11.45 тэрбум юаньд хүрлээ. Цахилгаан эрчим хүчний нийт цогцолборын хүчин чадал 3.32 сая кв хүрч, 8 сая кв орчмын цогцолборыг одоо яг бүтээн байгуулж байна гэжээ.

Соёл боловсролын талаар, түвд бичгийг өргөнөөр заан ашиглаж, хөгжүүлж, Түвдийн албанаас эрхэлсэн боловсролд хүүхдийн цэцэрлэгээс ахлах сургууль хүртэл нийт зардлыг бараг бүгдгийг улсаас дааж байна. Өдгөө ТӨЗО-ны их дээд сургуулиас хүүхдийн цэцэрлэг хүртэл нийт 2442 сургуультай байж, сурах насны хүүхдүүдийн сургуульд суух норм 99 хувиас дээш хэмжээнд хүрсэн байна.

Эрүүл мэнд эмчилгээний талаар Түвдэд Лхасаар төв болгосон хот сууринг хамруулсан түвд болон өрнийн анагаах ухааны эмчилгээг хослуулсан эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ бүрдүүлж, эмчилгээний 1548 байгууллага ажиллаж байна. Түвд иргэдийн дундаж насалт 1959 онд 35.5 байсан бол одоо 70.6-д хүрчээ.

Түвдийн өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Ү Инже хэлэхдээ: Иргэдийн шашин шүтэх эрх чөлөө, шашны хэвийн үйл ажиллагааг хуулийн дагуу хамгаалдаг гэжээ.

Түвд бол дэлхийн хүмүүсийн зорьж ирдэг аялал жуулчлалын зорилтот нутаг, Өмнөд Азид нэвтрэх чухал зам юм. Түвдийн өөртөө засах орны дарга Чижала: Түвдийн өнөөгийн хилийн худалдаа жилд 50 хувийн хурдтай өсөн нэмэгдэж байна гэжээ: "Юуны өмнө зам харилцааны талаар Өмнөд Азийн орнуудтай холбогдоно. Авто замаар бид Балба зэрэг эргэн тойрны хэдэн оронтой холбогдох ажлыг шуурхай хийж байна. Агаарын тээврийн талаар Хималай агаарын тээврийн нислэг саадгүй зорчиж байна. Төмөр замын бэлтгэл ажил өрнөж байгаа. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний талаар Өмнөд Азитай цахилгаан эрчим хүчээр холбогдох ажил эрчимтэй явагдаж байна. Гуравдугаарт, интернетийн талаар Өмнөд Азийн хэдэн оронтой үндсэндээ холбогдсон. Бизнесийн солилцооны талаар сүүлийн хэдэн жил Түвдийн экспогийн боломжийг ашиглан, Балба болон бусад орнуудтай хоёр талт худалдаа хийж байна. Ялангуяа Өмнөд Азийн орнууд Бүс ба зам санаачилгад идэвхтэй оролцож байгаа.

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш Түвдийн аялал жуулчлалын салбар үүсэж хөгжөөд өдгөө Түвдийн хөгжлийн тулгуур, тэргүүлэх үйлдвэрлэл боллоо. 2018 онд давхардсан тоогоор гадаад дотоодын 33 сая 687 мянга 300 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 49 тэрбум юаньд хүрсэн нь 2017 оныхоос 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Их уншсан

холбоотой мэдээ