Чансаатай хөгжлийн идэвхтэй хүчин зүйл тасралтгүй төвлөрч байна

2019-09-16 19:46:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд ХТРТ-ийн тоймч "Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийн идэвхтэй хүчин зүйл тасралтгүй төвлөрч байна" сэдэвт өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд: Хятадын Үндэсний статистикийн газраас сүүлийн үед нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятадын дотоодын хэрэглээ маш их нөөц хүчтэй болсоор байна. Оны эхний 8 сард Хятадын эдийн засаг ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж, Хятадын засгийн газар цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, бодлогын үр ашиг тасралтгүй бий болсон. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг хөнгөлж, гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг хумьсан. Шэньжэний анхны үлгэр жишээ бүс, Шанхайн Чөлөөт худалдааны бүсийн шинэ тойрог, чөлөөт худалдааны 6 шинэ бүс байгуулсан гэжээ.

Өгүүлэлд: Хятадын аж ахуйн нэгж хөдөлгөгч хүчээ шинэчлэхийг баримталсаар ирсэн бөгөөд хөгжлийн хэлбэрээ өөрчлөн шинэчлэхийг тасралтгүй түргэтгэж, үндэсний эдийн засаг чансаатай хөгжлөө биелүүлэхэд дотоод хөдөлгөгч хүчээр хангасан. 2019 оны "Fortune" сэтгүүлийн "Дэлхийн топ 500" компанийн жагсаалтад, Хятадын аж ахуйн нэгж тоо хэмжээний хувьд анх удаа Америкаас илүү гарлаа. Дэлхийн эдийн засагт тодорхойгүй хүчин зүйл тулгарч буй нөхцөлд, Хятад улс макро бодлогын үргэлжилсэн тогтвортой чанарыг цаашид хэвээр хадгалж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг үргэлжлэн тогтвортой төсөөллөөр хангана гэж цохон тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ