Монгол улс дахь хятадын цагаач иргэд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэв

2019-09-17 15:31:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, МУ дахь Хятадын Цагаачдын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх баярын арга хэмжээ 9 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотноо боллоо.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь зэрэг дипломат албаны хүмүүс, МУ дахь “Жүнхуа” Бизнесийн Ерөнхий Холбооны тэргүүн Ян Шяочи, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн Зөвлөлийн байнгын дарга Ян Жи-Юн, МУ дахь хятад цагаачид, хятад иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, МУ-д хятад хэлний сургалт явуулдаг сайн дурын багш нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг 1000 шахам хүн оролцжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тус баярын арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Удахгүй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болох гэж байна. 70 жилийн өмнө, Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар, цус асгаруулан тэмцэж, Хятадын хувьсгалын аугаа ялалт байгуулсан билээ. 70 жилийн турш, ХКН-ын удирдлагаар, Хятадын хөдөлмөрч, ухаант ард түмэн сэтгэл санаа нэгтэйгээр шаргуу ажиллаж, олон бэрхшээл саадыг даван туулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан аугаа ололт амжилтад хүрч, мятрашгүй урагш тэмүүлэн гайхамшгийг бүтээсэн юм гэжээ.

Элчин сайд Шин Хаймин: ХКН-ын 18-р их хурлаас хойш, нөхөр Ши Жиньпинээр цөм болгосон намын Төв Хорооны удирдлага дор, бүх Хятадын ард түмэн Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад хүрэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр тасралтгүй шинэ алхам хийж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил асар их хөгжиж, GNP-ийн түвшнээрээ дэлхийд 2 дугаарт орж, дэлхийд үзүүлэх нөлөө илэрхий нэмэгдэж байна. Хилийн чанад дахь хятадын үр хойчис эх орноороо бахархаж байна. Хятадын хөгжил дэвшил хилийн чанад дахь хятад цагаачид, хятад иргэдийн хувь нэмэртэй салшгүй холбоотой бөгөөд Хятад улс болон дэлхийн улс орнуудын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байгаа нь ч хятад цагаачид, хятад иргэдийн хүчин чармайлттай салшгүй холбоотой юм гэж онцоллоо.

МУ дахь Хятад Цагаачдын Нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжань эх орныхоо 70 насны ойн баярт сайн сайхны ерөөл дэвшүүлж, ЭСЯ-наас цагаач иргэдэд байнга дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлжээ. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой дөхөж байгаа энэ мөчид, Хятадын өргөн олон цагаач иргэд, хятад иргэд баясан зоригжиж, агуу их эх орон өдөр ирэх тусмаа өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаад сэтгэл дүүрэн байна. Эх оронтой бол гэр оронтой, хилийн чанад дахь Хятадын үр хойчис эх орныхоо хөгжилд баярлаж байна. Бид хүчээ дайчлан чармайн ажиллаж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, хилийн чанадад шинэ эриний хятад хүмүүсийн сайн сайхан дүр төрхийг харуулах болно гэлээ.

“Найрамдал” сургуулийн багш сурагчид “Өнөөдөр бол таны төрсөн өдөр” зэрэг дуу бүжгийн тоглолт хийж, зочид төлөөлөгчдийн хамт эх орныхоо 70 насны ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ