Чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулж байна

2019-09-17 17:12:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах Хайнань муж чөлөөт худалдааны туршилтын бүс, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг эрчтэй хийж байна. 9-р сарын 16-нд Бээжин хотноо тус мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Лю Сыгүй хэлэхдээ: Хайнанийн чөлөөт худалдааны боомтын тухай хуулийг үндэсний хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт албан ёсоор оруулж, чөлөөт худалдааны боомтын бодлого, тогтолцооны системийн судалгаа хийж байна. Мөн, Хайнань муж дэлхийн улс орнууд, ялангуяа "Бүс ба Зам" дагуу орон, бүс нутагтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын гадаадад нээлттэй байх шинэ цэг болгон бүтээн байгуулахыг хичээж байна гэжээ. 

1988 онд Хайнань мужийг эдийн засгийн онцгой бүс болгон бүтээн байгуулснаас хойш, далайн эргийн хоцрогдсон арлаас үндэсний өөрчлөлт нээлтийн чухал цонх болох түүхэн өөрчлөлтийг хийжээ. Хайнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Лю Сыгүй 9-р сарын 16-нд Бээжин хотноо гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан танилцуулахдаа, Төв засгийн газар Хайнанийн өөрчлөлт, нээлтийг гүнзгийрүүлэх иж бүрэн бодлого боловсруулж, Хайнанийг тогтолцооны инновацаар төв болгосон чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг дэмжсээр ирсэн бөгөөд бизнесийн ажил хэргийн бүртгэлийг "бүх мужийн хэмжээнд биелүүлэх” зэрэг 42 төрлийн үр дүнг бүрдүүлэх юм. Хайнанийн чөлөөт худалдааны боомтын тухай хуулийг үндэсний хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт албан ёсоор оруулж, чөлөөт худалдааны боомтын бодлого, тогтолцооны системийн судалгааг эрчимжүүлж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ:"Бид өнөөгийн дэлхийн хамгийн дээд түвшний нээлттэй байдалтай харьцуулж байж Хайнанийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэх, дэлхийн улс орнуудтай, ялангуяа “Бүс ба Зам” дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Номхон далай, Энэтхэгийн далайд чиглэсэн гадаадад нээлттэй байх чухал гарц байгуулахын тулд 4болон 8 цаг нисэх эдийн засгийн тойрог байгуулна гэжээ.
Өнгөрсөн жил Хайнань мужийг эдийн засгийн онцгой бүс болгосны 30 жилийн ой тохиосон юм. Хятад улс Хайнань мужийг өөрчлөлт нээлтийн эрч хүчээ улам өргөтгөж, арлын хэмжээнд чөлөөт худалдааны туршилтын бүс, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг судлах үндэсний томоохон стратеги болгохыг санал болгосон юм. Өнгөрсөн жилээс хойш, гадаад дотоодын 70 гаруй мянган чадварлаг хүмүүс "Сая гаруй чадвартан Хайнань руу" арга хэмжээний төлөвлөгөөгөөр дамжин, хөдөлмөр эрхэлж байна. 2018 онд Хайнань мужид шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 85 гаруй хувиар нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ 100 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны 1-8-р сар хүртэл Хайнань мужид шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 190 хувиар нэмэгдсэн бөгөөд гадаад хөрөнгийг авч ашигласан хэмжээ 560 хувиар нэмэгдэж, экспорт импортын худалдааны цэвэр өсөлт бараг 40 хувьд хүрчээ.Халуун бүсийн арлын уур амьсгалтай Хайнань мужид дөрвөн улирлын жимс жимсгэнэ байдаг бөгөөд бүх Хятадын газар тариалангийн сортуудын 70 орчим хувийг Хайнаньд үржүүлэн бойжуулдаг. Хайнань мужийн дарга Шэнь Шяомин хэлэхдээ: Хайнанийн уламжлалт аж үйлдвэрт голчлон аялал жуулчлал, халуун бүсийн хөдөө аж ахуй хамрагддаг. Ирээдүйн үйлдвэрлэлийн хувьдманай мужүр тариа, тэнгис, сансар судлал гэсэн гурван том салбарт түлхүү анхаарч ажиллана гэжээ. Тэрээр хэлэхдээ:"Хайнаньбол үр тарианы сорт суулгах, тэнгисийн гүний шинжлэх ухаан, технологи, сансар судлалын шинжлэх ухаан, технологийн хувьд бусад мужид байдаггүй газарзүйн өвөрмөц давуу талтай юм. Иймээс бид үр тарианы сорт суулгах технологи, тэнгисийн гүний шинжлэх ухаан, технологи, сансар судлалын шинжлэх ухаан, технологийн хот зэрэг шинжлэх ухаан, технологийн гурван том хотыг идэвхтэй байгуулж, 10-15 жилийн хүчин чармайлтаар, ирээдүйд эдгээр гурван салбарыг Хайнанийн тулгуур аж үйлдвэр болгон хөгжүүлэхийг зорьж байна.Үүнийг бид эх газар, тэнгис, агаарын аж үйлдвэрийн хөгжлийн стратеги гэж нэрлэдэгхэмээн гадаад дотоодын мэргэжилтнүүд үздэг юм" гэжээ.
Хайнань муж 1944 км үзэсгэлэнт далайн эргийн шугамтай, тэнд наран шарлагын газар, наргил мод олон бий. Олон улсын жуулчлалын арал болсноор Хайнаньд гадаад дотоодын жуулчин улам олширсон байна. Бүртгэлээс үзвэл, энэ оны 1-8 сард, Хайнань мужид давхацсан тоогоор 900 мянга орчим жуулчин аялжээ. Хайнань мужийн орлогч дарга Шэнь Дань-Ян хэлэхдээ: Хайнань арал дээр чөлөөт худалдааны туршилтын бүс, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулах үйл явц гүнзгийрэхийн хирээр, Хайнанийн гадаадын жуулчдад үзүүлэх нээлттэй байдал улам дээшилсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ:"Бидний мэдэж байгаагаар, одоо 59 улс орны иргэд визгүй зорчих болсон учраас, үндэсний холбогдох салбарын зөвшөөрлөөр, ойрын хугацаанд дахин 8 улс орон, бүс нутаг Хайнаньд визгүй зорчих боломжтой болж байна. Жуулчид Хайнаньд визгүй зорчих боломжтой төдийгүй гадаад орнуудын олон найз нөхөд, ялангуяа "Бүс ба зам"-ын холбогдох орнуудын найз нөхөд Хайнаньд ажлын виз, суралцах виз, оршин суух виз авах талаар илүү анхаарч байна. Эдгээр ажлын талаар бид нээлттэй байх эрч хүчээулам нэмэгдүүлэх бөгөөд тав тухтай байх түвшнийг цаашид сайжруулах болно."
Хайнань мужид далайн 22 булан, 25 гэрэлт цамхаг, далайн 68 тохой, 21 амралтын газар, 31 үзэмжит газар, 216 түүхийн дурсгалт газар бий. Хайнань муж далайн арлыг тойрсон аялал жуулчлалын авто зам байгуулж, эдгээр үзэмжит газартай холбохыг төлөвлөж байгаа бөгөөд үүний үндсэн дээр дахин 50 гаруй өртөө,орон сууцны 50 хотхон барих юм. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс Хайнаньд аялж, суралцан, ажил бизнес эрхлэхийг урьж байна гэж Хайнань мужийн холбогдох албаны хүн хэлсэн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ