Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн соёлын арга хэмжээ болов

2019-09-18 09:53:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Орос хоёр орон улс төр, эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирснээс гадна соёл, боловсролын хөгжлийн салбарт харилцаа, хамтын ажиллагаатай байж, хоёр орны иргэд хоорондын ойлголцол, найрамдал, харилцан итгэлцлийг тасралтгүй гүнзгийрүүлсээр ирсэн юм. Энэ тухай ХТРТ-ээс ОХУ-д суугаа сэтгүүлч Ли Жүньшяны ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

9-р сарын 14-15-нд, Москвад Хятадын соёлын үйл ажиллагаа- Улс ардын эдийн засгийн ололт амжилт үзэсгэлэн гаргасан юм. Хятадын Шаанши мужийн уран бүтээлчид Оросын иргэдэд Бээжин дуурь, ятга, тайжи гимнастик, Шааньбэй нутгийн дуу бүжиг зэрэг баялаг агуулгатай урлагийн тоглолт хийжээ. Үйл ажиллагааны үеэр орон нутгийн иргэд уран бичлэг, зураг зурахыг газар дээр нь харах, онцлог хоол амсаж, Хятадын ваар шаазан эдлэлтэй танилцаж байлаа. Хятад, Оросын соёлын солилцоо, хоёр орны харилцааны хөгжлийн ач холбогдлын талаар БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Москва дахь Хятадын соёлын төвийн дарга Чю Жяжя хэлэхдээ: "Хоёр орны харилцааг тогтвортой, урт удаан хугацаанд хөгжүүлэхэд хоёр орны тэргүүн болон бүх шатны захиргааны албаны хүмүүсийн оролцоо, хамгийн гол нь хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол маш чухал юм. Хоёр орны иргэдийн найрсаг харилцаа хоёр орны харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх чухал баталгаа мөн."

Ойрын жилүүдэд Хятадын соёлыг Орос улс өргөн хүрээнд хүлээн авч, том хотуудад хятад хоол, цайг худалдан авах боломж бүрдсэн төдийгүй Оросын залуус үшү, тайжи гимнастик зэрэг Хятадын уламжлалт дасгал хийдэг болоод байна. Оросын эдийн засгийн дээд сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн захирал Алексей Маслов Хятадын эдийн засгийг судалдаг, Хятадын тухай гүнзгий ойлголттой судлаач юм. Тэрээр Хятадын соёл Орост хэрхэн түгэн дэлгэрч байгаа тухай ярихдаа: "Хятадын соёлыг Орост нааштай хүлээж авдаг. Хятад цай, үшү, тайчи гимнатик, хятад хоолыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Тиймээс оросуудын хувьд Хятад улс гэхээр юуны түрүүнд "жаргал" гэдэг үг санаанд ордог. Дараа нь эдийн засаг, хөгжил зэрэг үгс бодогддог юм."

Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орон баялаг агуулгатай соёлын солилцооны хөтөлбөр боловсруулж, шаазан, уран зураг, уламжлалт гар урлалын үзэсгэлэн, үндэстний найрал хөгжим, үндэстний дуу бүжиг зэрэг уран сайхны тогтлолт зохион байгуулж байна. 2019 он бол "Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жил"-ийн сүүлийн жил юм. Соёлын солилцооны эдгээр арга хэмжээ Хятад, Орос хоёр орны орон нутгийн иргэдээс идэвхтэй дэмжлэг авсан байна. Үүнтэй холбогдуулан Чю Жяжя хэлэхдээ: "Энэ жил бол онцгой тэмдэглэлт жил юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн орон нутгийн хамтын ажиллагааны эцсийн жил тохиож байна. Орон нутгийн захиргаа, байгууллагууд соёлын арга хэмжээгээр дамжуулан Оросын иргэдэд соёлын болон аялал жуулчлалын нөөцөө илүү ойлгох боломж олгож байна."

Моксва дахь "Хятадын соёл"-ын арга хэмжээг зохион байгуулагч Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн ойрын жилүүдэд Хятад, Орос хоёр орны соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулсан. Саяхан тэд Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Цангис цэцэг дэлгэрхүйд-Гэрэл зурагт үлдсэн улс орны түүх" номын нээлт хийж, Оросын иргэд идэвхтэй оролцлоо. Хоёр орны соёлын солилцооны ирээдүйн хөгжлийн талаар Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин хэлэхдээ: Хоёр орны иргэдийн соёлын солилцоог хөгжүүлэх асар их нөөц боломж бий гэжээ.

"Хятад, Оросын соёлын солилцоо ойрын жилүүдэд илэрхий үр дүнд хүрч байна. Нэг талаар, хоёр орны засгийн газрын түвшинд соёл, боловсролын солилцооны олон төсөл хэрэгжүүлсэн. Нөгөө талаар, хоёр орны иргэдийн хооронд соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, соёл, боловсрол, спортын салбарын илүү олон байгууллагыг оролцуулах ёстой юм."


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ