Ерөнхий сайд нарын тогтмол уулзалт болов

2019-09-18 10:00:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 9-р сарын 17-нд Санкт-Петербургт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамт Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх удаагийн тогтмол уулзалтыг даргаллаа.

Хоёр орны ерөнхий сайд нар хоёр талын зөвлөлүүдийн сүүлийн нэг жилийн ажил хэрэгч, өндөр үр ашигтай ажлыг үнэлэн сайшаажээ. Ли Кэчян: Бүс ба зам санаачилга болон Европ Азийн эдийн засгийн холбоог сайтар холбож, хоёр талт худалдааг тогтвортой өсөн нэмэгдэж буй чиг хандлагыг хадгалан, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах түвшнийг улам дээшлүүлж, хоёр талт худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхийн тул хичээж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Эрчим хүчний салбарын томоохон төслийн хамтын ажиллагааг хамтдаа сайтар хэрэгжүүлж, харилцан нээлттэй байдлаа өргөтгөн, газрын тос олборлох, боловсруулахыг нэгтгэх хамтын ажиллагааны хэлбэрийг эрэлхийлж болно. Шинжлэх ухаан технологийн инновацын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан нөхөх давуу талыг хэрэгжүүлэн, хоёр орны суурь судалгаа, хэрэглээний судалгаа, шинжлэх ухаан технологийн үр дүнг аж үйлдвэржүүлэх зэрэг хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж, Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн инновацын жилийг сайтар зохион байгуулах ёстой. Хоёр талын банк санхүү, хөдөө аж ахуй, орон нутаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Хятад, Оросын харилцааг тасралтгүй шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Оросын талын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэ нь Оросын хөгжлийн хэрэгцээ шаардлагад ч нийцнэ гэжээ.

Хоёр орны ерөнхий сайд нар мөн хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Уулзалтын дараа Ли Кэчян, Медведев нар “Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх удаагийн тогтмол уулзалтын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, атомын эрчим хүч, сансар судлал, шинжлэх ухаан технологи, дижитал эдийн засаг зэрэг салбарын арав гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ