​Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бэлэг тэмдгийг танилцууллаа

2019-09-18 16:03:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд, 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бэлэг тэмдгийг танилцуулах хурал Үндэсний өвлийн спортын төвийн хоккейн танхимд боллоо. Өвлийн олимпын “Бин Дүньдүнь” нэртэй пандагийн бэлэг тэмдэг, паралимпын “Шюэ Рүнрүн” хэмээх хүний дүрстэй дэнлүүн бэлгэдэл анх удаагаа дэлхийн хүмүүстэй уулзаж буй нь энэ юм. Тэд хөөрхөн үү, хэрхэн төрж гарсан бэ? Энэ тухай сурвалжлагч Пэн Янь-Юанийн ирүүлсэн мэдээлэлтэй танилцана уу.


Олимпын бэлэг тэмдгийг хүлээн авах үйл ажиллагаа 84 хоног үргэлжилж, дэлхийн хэмжээнд 5816 төслийг хүлээн авсан бөгөөд төслөө өгсөн хүмүүсийн хамгийн ахмад нь 75, хамгийн бага нь 3 настай байлаа.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах танилцуулах хуралд хэлсэн үгэндээ: "Бэлэг тэмдгийг анх хараад та нар надтай адилхан сэтгэл хөдөлнө гэдэгт итгэж байна. Тэр бол Хятадын онцлог, Хятадын ард түмний оюун ухааныг нэгтгэж, Бээжингийн өвлийн олимпын гарамгай элч болох нь дамжиггүй юм."

Томас Бахын хэлсэнчлэн олимпын бэлэг тэмдэг “Бин Дүньдүнь” Хятадын “улсын эрдэнэ” гэгдсэн панда, шидэт хүчин бүхий мөсөн болорыг нөмрүүлж, өвлийн спорт, орчин үеийн технологийн онцлогийг харуулсан төдийгүй өвлийн спортын тамирчдын бие бялдар, эрэмгий зориг, хүмүүсийг тасралтгүй урагшлуулах олимпын үзэл санааг бэлгэдсэн байна.


Харин паралимпын бэлэг тэмдэг “Шюэ Рүнрүн" дэнлүүний дүрснээс урган гарсан юм. Хятадын төлөөлөл болсон улаан дэнлүү элбэг ургац, баяр баясгалан, халуун дулаан, гэрэл гэгээг бэлгэдэж, 2022 оны Хятадын сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлж байна. Тэрээр эв найрамдал, эр зоригийг төлөөлж, паралимпын тамирчдын уйгагүй тэмцэх үзэл санаа, дэлхийн хүмүүсийг урамшуулж буй паралимпын үзэл баримтлалыг уламжилжээ.

"Бин Дүньдүнь”-ий дизайныг зохиох ажлын хэсгийн төлөөлөл, Гуанжөүгийн дүрслэх урлагийн дээд сургуулийн загвар дизайны коллежийн захирал Цао Шюэ: Пандаг дэлхий нийтээрээ сайн мэддэг. Хүмүүсийн сэтгэлд амархан хүрдэг хэдий ч олимпын наадмын бэлэг тэмдэгийн хувьд хүмүүст “ижил дасал” болсон пандад шинэ хүч оруулах ёстой гэжээ.

"Түүний мөсөн болор бол олон өөрчлөгддөг дуулга юм. Нүүрэн талын цонх болох мөсөн цагараг нь эрчим хүчний цагараг, цагариг нь гэрэлтэн эргэхэд пандагийн бие дээрх зарим хэсэгт өөрчлөлт гардаг. Өдгөө мөсөн болор тогтмол байдалтай байгаа ч ирээдүйд олон хөдөлгөөнт байдалтай болж, иргэдэд таалагдах шинэ бүтээл төрж гарна."

Нийгмийн сүлжээгээр дамжуулж, “Бин Дүньдүнь” хүүхэлдэй удалгүй олон фентай болно гэдэгт Цао Шюэ эргэлзэхгүй байлаа.

Шюэ Рүнрүн” хүүхэлдэйн дизайны хэсгийн төлөөлөл, Гирин мужийн урлагийн дээд сургуулийн дизайн загварын хүрээлэнгийн захирал Жинь Вэй: Дэнлүү хүүхэлдэйн дизайн олон агуулга, утга санаа агуулсан гэжээ.


"Дэнлүү нь гэрэлтдэг, мөрөөдлийн гэрэл гэгээг төлөөлнө. Энэ гэрэл Хятадаас эх үүсвэртэй, паралимпын үзэл санааны дагуу дэлхийн улс орнуудад дэлгэрч, хүмүүсийн хүсэл мөрөөдлийг бялхуулна."

Дизайны хоёр хэсэг зохион бүтээх ажлын явцад олон бэрхшээлийг туулж иржээ. Цао Шюэ: Хятадын өмнөд нутгийн Гуанжөүгийн хүүхдүүд цасыг харж байгаагүй. Харин тогтмол сэтгэхүйг даван туулснаар улам чөлөөтэй зохион бүтээх болсон. Урьд нь хөлдөөсөн жимсний шорлогийг бүтээх гэж байснаа олон удаа засан өөрчилж, мөсөн болрын гадаргуутай болгосон. Сансрын нисэгчийн хувцас өмссөн панда шүү дээ.

Дэнлүүний хүүхэлдэйн дүрсийг бүтээсэн Гирин мужийн урлагийн дээд сургуулийн оюутан Жян Юяфань амьтдын дүрс, хятад зангиа, банш зэргийг бодож байсан. Эцэстээ Дэнлүүний дүрсийг сонгосон. “Шюэ Рүнгүн” нэрийг өгөхдөө ч олон талаас нь бодож, эцэстээ үүнийг сонгосон юм.

Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны соёлын үйл ажиллагааны газрын дэд дарга Гао Тянь: Энэ удаагийн хүлээн авах үйл ажиллагаанд анхны болон давтан шалгаруулалтаар, мэргэжилтэн шүүгчид 10 төслийг сонгож, дараа нь хүүхэд залуусын эрэлт хэрэгцээ, интернет хүүхэлдэйн онцлогийг сайн мэддэг өвлийн олимпын мэргэжлийн 10 хүнээр бүрдсэн ажлын хэсгээс дахин засаж өөрчилснөөр бэлэг тэмдэг бэлэн болсон байна.

Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бэлэг тэмдгийг танилцуулах хурлын үеэр “Бин Дүньдүнь” “Шюэ Рүнрүн” хоёр өвлийн олимпод бэлтгэж байгаа тамирчид зэрэг олон хүнд таалагджээ. Пёнчаны өвлийн паралимпийн тэргэнцэртэй тэшүүрийн аварга Чэнь Жяньшинь:"Хөөрхөн, мөн Хятадыг төлөөлж байна, Дэнлүү бол Хятадын бэлэг тэмдэг юм. Гал улаан, өөдрөг, улсын далбааны өнгөтэй адил. Өвлийн паралимп, мөн паралимпийн бүх тамирчдын үзэл санааг төлөөлж байна” гэжээ.


Пёнчаны өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 500 метрийн богино зайн тэшүүрийн аварга Ү Дажин хэлэхдээ: "Бин Дүньдүнь, Шюэ Рүнрүн хоёр үнэхээр хөөрхөн юм аа. Одоо би Бээжингийн өвлийн олимпод идэвхтэй бэлтгэж байна. Өвлийн олимпын бэлэг тэмдгийг танилцуулснаар улам их хүсэн мөрөөдөх боллоо. Миний зорилт ч улам тодорхой болсон” гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, бэлэг тэмдгийн онцгой зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг 10-р сараас эхэлж худалдаанд гаргана. Ирэх хоёр жил Бин Дүньдүнь, Шюэ Рүнрүн бидний хамт өвлийн олимпыг угтах болно.

Их уншсан

холбоотой мэдээ