Хамгийн алдартай гурван төмөр зам

2019-09-18 16:16:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс өнгөрсөн 70 жилийн хугацаанд хир зэрэг хөгжсөнийг зөвхөн төмөр замын салбарын бүтээн байгуулалт, ололт амжилтаас харж болно. Одоо та бүхэнд Хятадын хамгийн “Алдартай” гурван төмөр замыг танилцуулъя:


Хөхнуур-Түвдийн төмөр зам 2006 он

“Дэлхийн сээр нуруу” гэгдсэн хамгийн өндөрлөг газар тавигдсан энэ төмөр зам мөн дэлхийн хамгийн урт төмөр зам юм. Төмөр замын нийт урт 1956 километр. “Мөнх цэвдэг, хүчилтөрөгч дутагдах, экологийн эмзэг орчин”гэх гурван хүнд давааг давж чадсан энэ төмөр зам дэлхийн төмөр замын олон гайхамшгийг бүтээсэн.

Бээжин-Тяньжинийн хурдны төмөр зам2008 он

Бээжин-Тяньжинь хооронд Хятадын анхны хурдны төмөр зам тавигдсан байдаг. Энэ төмөр замХятадын шинэ нэрийн хуудас болоод зогсохгүй, Хятадын хурдны төмөр замын хөгжлийн шинэ эриний гараа болсон юм.

Бээжин-Шанхайн хурдны төмөр зам 2011 он

Галт тэрэг цагт 350 километр хурдалдаг энэ төмөр зам Хятадын 7 мужаар дайран өнгөрч, нийт 1318 км урт үргэлжлэн, нэг дор тавигдсан дэлхийн хамгийн урт хурдны төмөр зам, техникийн хамгийн өндөр стандарт хангасан хурдны төмөр зам гэгддэг.

Их уншсан

холбоотой мэдээ