Хятадын үйлдвэрлэлийн эрчтэй хөгжил

2019-09-18 16:24:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын үндэсний үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 1952 онд 12 тэрбум юань байсан бол 2018 онд 970.3 дахин өсөж 30 их наяд юаньд хүрчээ.

Хятад улс анхны ачааны машинаа 1956 онд үйлдвэрлэж байсан бол 2018 онд жилд 27 сая 819 мянган авто машин үйлдвэрлэдэг болж, энэ үзүүлэлтээрээ олон жил дэлхийд тэргүүллээ. Хятадын үйлдвэрлэл хэрхэн хөгжсөнийг авто машины үйлдвэрлэл тод харуулна.

1950-аад онд утас, даавуунаас өөр зүйл үйлдвэрлэж чадахгүй үйлдвэрлэл, технологийн буурай орон, савхин гутал, саван зэргийг ч гадаадаас оруулдаг байсан бол одоо орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоотой болж, НҮБ-аас гаргасан топ-500 аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жагсаалтад Хятадын 220 гаруй төрлийн үйлдвэрлэл дэлхийд тэргүүлж, хамгийн том үйлдвэрлэгч орон болжээ.

Дэлхийн банкны статистикаар Хятадын үйлдвэрлэлийн нэмүү өртөг 2010 онд анх удаа Америкаас илүү гарч, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болж, түүнээс хойш олон жил дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2017 онд Хятадын үйлдвэрлэлийн нэмүү өртөг дэлхийн нийт хэмжээний 27 хувийг эзэлж, дэлхийн үйлдвэрлэлийн гол хөдөлгүүр болжээ.

Хятадын үйлдвэрлэл тооноос чанарт шилжиж, олон салбарт зэрэг хөгжиж буйг эдгээр баримт харуулж байна.

БНХАУ байгуулагдсаны дараахан Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь анхан шатны үндсэн бүтээгдэхүүн байсан бол одоо дэвшсэн технологи, өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн голлох болов. 2018 онд механик, цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 9 их наяд 600 тэрбум юаньд хүрч, нийт экспортын 60 хувийг эзэлжээ.

Саяхан нийтэлсэн дэлхийн шилдэг 500 супер компьютерын жагсаалтад Хятадын 219 супер компьютер багтаж, дөрөв дэх удаагаа дэлхийд тэргүүлэв. Супер компьютерын олон улсын мэргэжилтэн Эрих Строммель: Олон улсын супер компьютерын системийн гол үйлдвэрлэгч, гол хэрэглэгч нь Хятад улс болсон гэжээ.

Технологийн хөгжил нь Хятадын үйлдвэрлэлийг шинэ эрч хүчээр сэлбэсээр байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш, инновацад тулгуурласан стратеги удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн шинэчлэл эрчтэйөрнөж байна. 2017 онд жилд 20-оос дээш сая юанийн орлоготой аж үйлдвэрийн салбарын үр дүнтэй шинэ бүтээлийн патентын тоо 934 мянгад хүрч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан тайлангаас үзвэл, 2017 онд Хятад улс олон улсын патентын хоёр дахь том өргөдөл гаргагч болжээ.

“Дэлхийн үйлдвэр” Хятад улс технологийн шинэ төв болон хөгжиж байна.


Б.Дүүрэнжаргал


Их уншсан

холбоотой мэдээ