Ли Кэчян Путинтэй уулзав

2019-09-19 10:21:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 9-р сарын 18-нд Кремльд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.
Ли Кэчян: Миний бие энэ удаагийн айлчлалаар ерөнхий сайд Медведевтэй Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх тогтмол уулзалт хийж, хоёр орны олон салбарын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөн, олон шинэ үр дүнд хүрлээ. Оросын талтай найрсаг харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, солилцоогоо эрчимжүүлж, НҮБ-гаар төв болгосон олон улсын систем, ДХБ-ын дүрэмд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалахад Хятадын тал бэлэн байна. Энэ нь дэлхийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Путин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд: Хятадтайтогтоосон харилцаабол ОХУ-ын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, Орос, Хятадын харилцаа олон улсын харилцаанд тогтворжуулагч чухал хүчин болсоор ирлээ. Энэ удаагийн Орос, Хятадын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтаар олон шинэ тохиролцоонд хүрч, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг үр дүнтэй дэмжлээ. Өөрийн хөгжлийн стратегиа "Бүс ба зам" санаачилгатай сайтар холбож, хоёр талын худалдааны цар хүрээг өргөжүүлж, хамтын хөгжлийг ахиулахад Оросын тал бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх уулзалтыг амжилттай зохион явуулсны дараа, тусгай онгоцоор Санкт-Петербургээс Москвад хүрэлцэн очсон юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ