​Хөдөө орон нутгийг хөгжүүлэх тухай онцлов

2019-09-19 10:36:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 16-18-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хэнань мужийн Шинь-Ян, Жэнжөү зэрэг нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалтай танилцжээ.

Хэнаньд ажиллах үедээ Ши Жиньпин: Эдийн засгийн чансаатай хөгжлийг дэмжиж, үйлдвэрлэлийн чансаатай хөгжлөөр гол чиглэлээ болгон, инновацыг хөгжлийн төлөвлөлтийн чухал байранд тавьж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хүнээр төв болгосон шинэ хэлбэрийн хотжилтын байгуулалтыг ахиулж, шинэчлэлийн арга замаар эдийн засаг, нийгмийн хөгжлийн явц дахь гол асуудлыг шийдвэрлэн, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй уялдан, дотор газрыг илүү нээлттэй байлгахын үлгэр жишиг болж, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг хурдтай хөгжүүлэх ёстой гэжээ.

Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг тогтвортой хэрэгжүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх явцдаа хөдөө аж ахуйн хүчирхэг муж байгуулах зорилтоо биелүүлж, экологийн орчныг хамгаалахыг чухалчлан, ногоон, нүүрстөрөгч багатай эдийн засгийн системийг бий болгохын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй хэмээн Ши Жиньпин онцоллоо.

Тэрээр: Иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулж, ард иргэдийн тулгамдсан, шаардлагатай, хүсэн мөрөөдөж буй амьдралтай нягт холбоотой бодит ажлуудыг аль болох хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ