НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурал эхлэв

2019-09-19 10:37:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 17-нд, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд эхлэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурлын дарга Тижани Мохамед Банде нар:Одоо дэлхий ертөнцулам нарийн төвөгтэй өрсөлдөөн сорилттой тулгарч, олон орон олон талт үзлийг хэлбэрэлтгүй хамгаалж, бүх дэлхийн чанартай өрсөлдөөнийг зохицуулахын төлөөх жинхэнэ төслийгэрэлхийлэх ёстой гэжээ.

9-р сарын 17-нд, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд албан ёсоор эхлэв. НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурлын дарга Тижани Мохамед Банде НҮБ-ын Ерөнхий ассемблейн 74-р хурал эхэлснийг зарласны дараа, хуралд оролцогчид бүгд нэг минут чимээгүй суужээ. Дараа ньБанде хэлсэн үгэндээ: НҮБ-ын Ерөнхий ассемблейн энэ удаагийн хурлаас анхаарч буй чухаласуудал бол тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх явдал юм. Үүнд ядуурал, өлсгөлөнг арилгах, шилдэг боловсрол, цаг уурын үйл ажиллагаа, багтаамжтай чанар зэрэг багтаж байна гэжээ. Тэрээр: НҮБ-ын Ерөнхий ассемблейн энэ удаагийн хурал энх тайван, аюулгүй байдлыг үргэлжлэн ахиулна. Ялангуяа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийг эн тэргүүнд бодолцох хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.Тэрээр хэлсэн үгэндээ: "Би НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллаж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх талаар чухалчлан ажиллах болно. Харин бүх талаар үүссэн мөргөлдөөнийг даван туулахын төлөө биш юм. Би эртнээс шалган байцааж, урьдчилан сэрэмжлүүлэх үр ашигтай систем байгуулах талаар санаачилж, нэгэнт гарсан мөргөлдөөнийг эвлэрүүлэн зохицуулж, мөргөлдөөнийг хэлэлцээгээр дамжин энх тайвнаар зохицуулахаар хичээх болно. Би талуудын хамтын ажиллагааг ахиулж, ядуурал, гадуурхал, үсэг бичигт тайлагдаагүй байдлыг арилгаж, мөргөлдөөнийг үндсээр нь арилгахаар хичээх болно" гэжээ.

Банде: НҮБ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрхийг түгээмэл тунхагийг биелүүлэхээр хичээн зүтгэнэ. НҮБ-ын Ерөнхий ассемблей НҮБ-ын хамгийн их төлөөлөх чанартай хянан хэлэлцэх байгууллага бөгөөд ялгаа зөрүүг ойртуулахын төлөө хичээн зүтгэж, олон орны ард түмний хамтын ашиг сонирхлын төлөө үр ашигтай үйл ажиллагаа явуулна гэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаАнтонио Гутерриш: НҮБ-ын Ерөнхий ассемблейн шинэ ээлжийн хурлаар тогтоосон тэргүүн чухал үйл хэргийг сайшааж байна гэжээ. Тэрээр: Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, цаг уурын өөрчлөлтийг даван туулахад бодит үйл ажиллагаа шаардлагатай. 2020 он болшийдвэрлэх жил юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд ихээхэн өөрчлөлт гарч байна. Бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт нарийн төвөгтэй, хүнд ноцтой, харилцан холбогдож байна. Ийм нөхцөлд, НҮБ хүн бүртэй холбоотойг эрхбиш ухамсарлаж, олон талт үзлийг баримталбал дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг даван туулахад зохицуулалтын жинхэнэ төслөөр хангаж чадна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Дэлхийн олон орны хүмүүс НҮБ,ялангуяа НҮБ-ын Ерөнхий ассемблей, Аюулгүйн зөвлөлд найдаж байна. Ил тод байдал, яриа хэлцэл, ойлголцлоо гүнзгийрүүлэх зэрэг нь үл итгэх байдлыг намжаахад маш чухал юм. НҮБ-ын Ерөнхий ассемблей дэлхийн чанартай чуулга уулзалтын хувьд, мөш өвөрмөц, зайлшгүй чухал ач холбогдолтой юм. Дэлхийн олон орон энд цугларч, эмзэг, чухал асуудлын зохицуулалтыг хамтдаа урагшлуулах ёстой" гэжээ.

24-нд НҮБ-ын Ерөнхий ассемблей ердийн хэлэлцүүлэг хийнэ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид энэ удаагийн ердийн хэлэлцүүлэгт оролцож, Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын цаг уурын үйл ажиллагааны дээд хурал, тогтвортой хөгжлийн зорилтын дээд хуралд оролцоно. Ван И БНХАУ-ын 70 жилийн замнал,гаргасан амжилтыг бүх талаар танилцуулж, Хятадын гадаад харилцааны бодлого, олон улсын өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн чухал асуудлаарх байр сууриатодорхойлж, Хятад улс олон талт үзэл, НҮБ-ыг хэлбэрэлтгүй дэмжиж, дэлхийн олон улс, олон улсын байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэх тухайгаа илэрхийлэх юм.



Их уншсан

холбоотой мэдээ