"Бэлтгэл төлөвлөлт"-гүй гэрээг зөвшөөрөхөөс татгалзана гэжээ

2019-09-19 10:42:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Европын парламент дэмжсэн 544, татгалзсан 126, түдгэлзсэн 38 саналын дүнгээр шийдвэрээ баталж, "бэлтгэл төлөвлөлт"-гүй Европын холбооноос гарах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

"Бэлтгэл төлөвлөлт" нь Европын холбооны талын "наад захын баталгааны бодлого" бөгөөд энэ нь Их Британийн умард бүс нутаг, Ирланд улсын хооронд гааль, хилийн шалгалтын бодит дэд бүтэц зэрэг "тодорхой хилийн шугам" гаргахгүйг баталгаажуулах зорилттой юм. Европын парламент дараа нь нийтэлсэн мэдэгдэлдээ, “хуульд нийцэх, хэрэгжүүлж болохуйц” “бэлтгэл төлөвлөлт буюу орлуулах төсөл”-д нээлттэй байр сууриар хандаж байна гээд, Их Британи Европын холбооноос гэрээгүйгээр гарвал бүх үүрэг хариуцлагыг хүлээхийг онцолж байна гэжээ.

Мэдэгдэлд, “Европын холбооноос гэрээгүйгээр гарлаа” гээд Их Британи “Европын холбооноос гарах төлбөр”-ийг тушаах,Их Британиндахь Европын холбооны ард иргэдийн эрх ашгийг хамгаалах,мөн "Белфастын гэрээ”-г мөрдөхөөс зайлсхийж чадахгүй юм. Хэрэв Их Британи “Европын холбооноос гэрээгүйгээр гарах”-аас зайлсхийх, жишээлбэл сонгууль явуулах буюу бүх нийтийн санал хураалт явуулах гэх мэтийн зүй зохистой, тодорхой шалтгааны дагуу “Европын холбооноос гарах”-ын эцсийн хугацааг дахин хойшлуулах өргөдөл гаргавал, Европын парламент Их Британийн гаргасан өргөдөлд нээлттэй байр суурь баримтална гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ