Хүчирхийллийн жагсаалыг зогсоох нь Хонконгийн тулгамдсан үүрэг юм

2019-09-19 10:53:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чинхуа Их Сургуулийн Хонконг, Макао судлалын төвийн дарга, Хятадын хууль эрх зүйн судалгааны нийгэмлэгийн Хонконгийн тулгуур хууль, Макаогийн тулгуур хуулийн судалгааны газрын дарга Ван Жэньминь: Хонконг эх орныхоо мэдэлд ирснээс хойш Хонконгчуудын эрх чөлөө, хуулийн засаглалын ардчилал бүгд эрх орныхоо мэдэлд нэгдэхээс өмнөх үеэс ихээхэн дээшилсэн юм. Одоогийн асуудал бол, Хонконгчуудын эрх чөлөөгүй явдал бус, захиргааны зүгээс Хонконгчууд эрх чөлөөгөө хэрэгжүүлэхийг дарангуйлж байгаа явдал ч бус, харин хүний эрхийн эрх чөлөөг маш ноцтой мушгин гуйвуулж, хэтрүүлэн хэрэглэсэнд оршино гэжээ.

Шэньжэнь Их Сургуулийн Хонконг, Макаогийн тулгуур хууль судалгааны төвийн дарга, профессор Зөү Пиншюе PPT-гээр хуралд оролцогчдод Хонконгийнгудамжин дахь хүчирхийллийн үйл ажиллагааны зургийг харуулжээ. Тэрээр: Хуулийн засаглал бол Хонконгийн хамгийн чухал үнэт зүйл юм. Аливаа эрх чөлөө бүгд хуулийн засаглалын баталгаажуулалттай салшгүй холбоотой, хуулийн засаглалыг хүчирхийллийн хэлбэрээр бусниулбал хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих нь дамжиггүй юм. Тэдгээр хүчирхийлэгч этгээдүүд нэг талаар хуулийн засаглалыг бусниулж, үүнийгээ Хонконгийн ирээдүйн төлөө гэж байна. Энэ бол хоорондоо зөрчилтэй юм гэжээ.

Шанхайн Олон улсын судалгааны төвийн Хонконг, Макао судлалын газрын дарга Жан Жянь хэлсэн үгэндээ: Гаднын хүчний оролцоо, дэвэргэж, далдаас удирдаж буй нь Хонконгийн байдлыг улам гаарууллаа. Америк тэргүүтэй гаднын хүчин Хонконгийн үйл хэрэгт хүчтэй нөлөөлж, Хонконгийг Хятад улстайих гүрнүүд хоорондын өрсөлдөөн явуулах бооцоо болгохоор оролдож байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ