Холбооны нөөцийн сан хүүгээ бууруулах шийдвэр гаргав

2019-09-19 11:16:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ 1.75-2 хувь хүртэл бууруулахаа мэдэгдлээ. Энэ онд Америкийн Холбооны нөөцийн сангийн хүүгээ ийнхүү хоёр дахь удаа бууруулж байгаа юм.

Мэдэгдэлд: Дэлхийн байдал Америкийн эдийн засгийн хэтийн төлөвт үзүүлэх нөлөө, инфляцын дарамтыг харгалзан, Холбооны нөөцийн сан хүүгээ бууруулах шийдвэр гаргалаа. Гэсэн ч Америкийн эдийн засагт тулгамдаж буй тодорхойгүй хүчин зүйл хэвээр байна. Цаашдын Холбооны нөөцийн сангийн хүүгийн талаар, Америкийн эдийн засгийн байдалд үргэлжлүүлэн анхаарал хандуулж, АНУ-ын эдийн засгийн тэлэлтийг хадгалахын тулд зохих арга хэмжээ авах болно гэжээ.

Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Холбооны сангийн энэ удаагийн хүүгээ бууруулсны зорилго нь худалдааны бодлогын тогтворгүй хүчин зүйлийн эрсдэл, дэлхийн эдийн засгийн удаашрал, инфляцын дарамтын эсрэг арга хэмжээ авч, Америкийн эдийн засгийн тэлэлтийг тогтвортой барих явдал юм гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ