Шиньжяны хүний эрхийн салбарын амжилтыг сайшаав

2019-09-19 14:25:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 18-нд, Хятадаас Женевт суугаа суурин төлөөлөгчид Үндэстний ордонд "Шиньжяны хүний эрхийн салбарын хөгжил, амжилт" сэдэвт симпозиум зохиож, сүүлийн үед Шиньжян нутгаар айлчилсан холбогдох орны элчин, Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн мэргэжилтнийг урьж, байдлыг танилцуулсан юм. Шиньжяны хөгжил, хүний эрхийн салбарын амжилт, терроризмын эсрэг, хэт даврагчдыг устгасан үр дүнг элчин нар өндрөөр үнэлжээ. 40 гаруй орны дипломат албан тушаалтан, хэвлэл, эрдэмтэд, засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 100 гаруй хүн хуралд оролцсон байна.

Хятадаас Женевт суугаа байнгын төлөөлөгч Чэн Шюй хэлсэн үгэндээ:БНХАУ байгуулагдсаны70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жилийн турш, Шиньжяны хүний эрхийн салбар олны анхаарал татсан амжилт гаргалаа. Шиньжяны хүний эрхийн салбарын хөгжил аюулгүй, тогтвортой орчинтой салшгүй холбоотой юм. Шинжяны бодит үйл ажиллагаа олон улсын хамтын нийгэмлэг терроризмын эсрэг, хэт даврагчдыг устгах үйл ажиллагаа өрнүүлэхэд ашигтай туршлага болсон юм. Хятадын талэнэ асуудлаар талуудтай солилцоо хийхэд бэлэн байна гэжээ.

Беларусь, Мьянмар, Куба, Венесуэль зэрэг орны гадаад харилцааны өндөр албан тушаалтнууд тус тус үг хэлж, Хятадын Шиньжяны хүний эрхийн салбарын амжилт, терроризмын эсрэг, хэт даврагчдыг устгасан үр дүнг өндрөөр үнэлжээ. Тэд: Хятадын Шиньжяны терроризмын эсрэг, хэт даврагчдыг устгасан ажил олон улсын терроризмын эсрэг салбарт чухал хувь нэмэр оруулж, хөгжиж буй орнууд хүний эрхийг хамгаалахад үлгэр жишээ болсон гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ