Жуулчдад хялбар нөхцөл бүрдүүлнэ

2019-09-19 15:57:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын Төв телевизийн веб сайтын мэдээ: Бүх үйл явцад 5 удаагийн туршилт шалгалтхийсний дараа 18-нд Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудлын систем төрөл бүрийн индексийн шалгалтыг албан ёсоор биелүүлсэн бөгөөд удахгүй ашиглалтад орох гэжбайна. Дотоодод автоматчилсан, ухаалагжсан түвшнээрээ хамгийн өндөр энэ нисэх буудлын гааль хилээр орж гарах жуулчдад “гаалийн бүрдүүлэлт”-ийн хялбар нөхцөл бүрдүүлэх юм.

Дашин нисэх онгоцны буудлын гаалиар гарахад “Гааль+аюулгүйн шалгалт, нэг удаагийн шалгалт”-ын ажлын загварыг хэрэгжүүлж, хилээр гарах жуулчид нэг удаа тээшээ өгөх, нэг удаа шалгуулахад болох бөгөөд үйлчилгээний лангууны ар талын шинэ хэлбэрийн X цацрагийн машиннь маш жижигхэн юм.

Хилээр орох үед Гаалийн зүгээс дотоодод тэргүүний хяналт шалгалт, хорио цээрийн ухаалаг төхөөрөмжийг 30 гаруйг байршуулсан бөгөөд хүний нүүр царай таних зэрэг олон төрлийн дэвшилтэд технологи ашиглаж,ердөө хэдхэн секундэд зорчигчийн биеийн халуун, цацраг идэвхит бодис тээсэн эсэхийг магадлах зэрэг олон зүйлийн мэдээллийг зайнаас цуглуулах юм. Гаалийн бүрдүүлэлтийнхугацаа ердөө 3-4 секунд байх юм.

Ачаа тээшээ авах үед, гаалийн зүгээс шинэ хэлбэрийн CT шалгалтын төхөөрөмж ашиглаж, хэрэв жуулчдын тээшинд хориглосон барааны зүйл байхгүйбол тээшээ авах буюу тээшээ өгсний дараа дугаарлахгүй, тээшээ өргөж чирэхгүй, шалгалтаар дамжихгүй, хүлээхгүйгээр гаалийн талбайгаар маш түргэн дамжин өнгөрч болох юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ