Эмэгтэйчүүдийн хөгжилд анхаарал хандуулж байна

2019-09-19 16:38:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны нийтэлсэн "Эрх тэгш, хөгжил, хуваалцах: БНХАУ байгуулагдсан 70 жилийн турших эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжил дэвшил" цагаан номд, Хятад улс эмэгтэйчүүдийн ажил үйслийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, чухалчилсаар ирсэн гэжээ.

Цагаан номд, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш эрхийг эдлүүлэх нь Хятадын онцлогтой солиализмын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улс хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжилд анхаарал хандуулж, чухалчлан үзэж, эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжилд улс төрийн баталгаа, тогтолцоо, механизмын баталгаа өгсөөр байх болно гэжээ.

Хятадын Коммунист Нам эмэгтэйчүүдийн хөгжилд манлайллаа бэхжүүлнэ. 70 жилийн турш ХКН хүйсийн тэгш байдлыг улс төрийн гол санаачилга болгон, эмэгтэйчүүдийг чөлөөлөх, хүйсийн тэгш байдлыг хангахыг тэмцлийн зорилт болгож, эмэгтэйчүүдийн ажил хэргийг намын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон, эмэгтэйчүүдийн ажил үйлсийг цаг үеийн төлөөлөл болгохын төлөө хүчин зүтгэсээр ирсэн юм гэж цагаан номд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ