Төрийн өмчит аж ахуйн нэгжийн нийт орлого нэмэгдэв

2019-09-19 16:44:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 1-8-р сард, Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн нийт орлого 19 их наяд 400 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн онымөн үеэс 5.4 хувиар нэмэгджээ. Төрийн зөвлөлийн төрийн өмчийн хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ: Төрийн өмчит аж ахуйн нэгж тогтвортой дэвшлийн хандлагаа хэвээр хадгалж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 3/2 хувь ньнийгмийн олон төрлийн хөрөнгө мөнгийг ашиглаж, эдийн засгийг тогтворжуулан, иргэдэд үр ашиг хүртээх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 8 сард, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ерөнхий цэвэр орлого 943 тэрбум 190 сая юаньд хүрч, өнгөрсөн онымөн үеэс 6.9 хувиар нэмэгджээ.Үл хөдлөххөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт 1 их наяд 400 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн онымөн үеэс 9.8 хувиар нэмэгдэн, улс ардын аж ахуйн эрүүл хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна.

Хятад улс 5G хөгжлийн үе шатандаа ороод байна. Салбарын төсөөллөөр, 2025 он гэхэд Хятадын мэдээ холбооны бизнесийн салбар дахь 5G хөрөнгө оруулалт 1 их наяд гаруй юаньд хүрэх юм байна. Төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлт чухал салбар, шийдвэрлэх үе шатандаа илэрхий амжилт гаргах юм.



Их уншсан

холбоотой мэдээ