Дэлхийн интернетийн VI хурал болно

2019-09-19 16:53:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Ухаалаг интернет, нээлттэй хамтын ажиллагаа-Интернетийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах" уриан дор болох Дэлхийн интернетийн VI хурал 10-р сарын 20-22-нд Жэжян мужийн Үжэнь хотод зохиогдоно. Хуралд дэлхийн олон орны засгийн газрын албаны хүн, олон улсын байгууллагын төлөөлөл, нэртэй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн тэргүүн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно. Хурлын үеэр мөн "Үжэньтэй шууд холбогдох" дэлхийн интернетийн тэмцээн зохион байгуулж, интернетийн салбарын залуу чадварлаг боловсон хүчнүүдийг цуглуулан, интернетийн үйлдвэрлэлийн хөгжүүлэх зорилго тавьж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Хятадын үндэсний интернет, мэдээллийн албаны тамгын газрын орлогч дарга Лю Лехүн мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Энэ удаагийн хурал форум, "Интернетийн туяа" үзэсгэлэнгээс бүрдэж байна. Форумын арга хэмжээнд "Шинжлэх ухааны технологи", "Үйлдвэрлэл ба эдийн засаг", "Хүмүүнлэг ба нийгэм", "Хамтын ажиллагаа ба засаглал" гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж, 20 салбар форумаар өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэг 5G, хиймэл оюун ухаан, интернетийн шинэ технологи, шинэ форматыг хөгжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцоно. Үзэсгэлэн дэлхийн хэмжээний шинэ ололт, шинэ технологи, шинэ хэрэглээ зэрэг агуулгыг хамарч, хөгжлийн үзэл баримтлалын бүс, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах бүс, дижитал эдийн засгийн боловсон хүчний бүс ажиллуулна. Интернетийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолуур, их өгөгдөл, үйлдвэрлэлийн интернет, цахим худалдаа, ирээдүйн хороолол, ухаалаг эмчилгээ зэрэг сэдвийн хүрээнд дэлхийд нэр алдартай 600 шахуу аж ахуйн нэгж интернетийн хамгийн сүүлийг үеийг хөгжлийг харуулсан үзэсгэлэн гаргах юм байна. Хуралд оролцох зочид төлөөлөгчдийн талаар Лю Лехүн хэлэхдээ: "Өнөөгийн байдлаар, зарим чухал зочид төлөөлөгч хуралд оролцох тухайгаа мэдэгдээд байна. Тэдгээр зочид дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгаас хүрэлцсэн ирнэ. Үүнд Microsoft, Qualcomm, Cisco, Apple, Intel зэрэг дэлхийн алдартай аж ахуйн нэгж, Alibaba, Tencent, Huawei зэрэг олон улсад нэр нөлөөтэй Хятадын аж ахуйн нэгж, мөн төрийн өмчит олон аж ахуйн нэгж багтаж байна. Бас интернетийн олон тэргүүлэгч хүмүүс, олон улсын интернетийн алдартнууд, Нобелийн шагналтан, Туринг шагналын эзэн зэрэг олон улсын нэр нөлөө бүхий судалгааны салбарын төлөөлөл, гадаадын засгийн газрын албан тушаалтан, олон улсын байгууллагын албаны хүмүүс хуралд оролцох юм" гэжээ.

2014 оноос өнөөг хүртэл, Дэлхийн интернетийн хурал Жэжяны Үжэньд 5 дахь удаагаа амжилттай болж байна. Тус хурлын нэр нөлөө тасралтгүй дээшилж, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшил, интернет засаглал, соёлын солилцоог ахиулахад улам чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Жэжянь мужийн намын хорооны дарга, ухуулах хэлтсийн дарга Зү Гүөшянь танилцуулахдаа: Интернетийн хурал Жэжяны шинэ дүр төрхийг харуулж, Жэжян мужид интернетийн хөгжил, дижитал эдийн засгийн шинэ ойлголт, шинэ сэтгэхүй, шинэ үр дүнг авчирсан гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Жэжян бол үндэсний дижитал эдийн засгийн үлгэр жишээ муж болохыг зорьж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, дижитал эдийн засгийн гол салбаруудыг хурдтай хөгжүүлж байна. 2018 онд Жэжян мужийн дижитал эдийн засгийн нийт хэмжээ 2.33 их наяд юаньд хүрч, 2017 оны мөн үеэс 19.26 хувиар нэмэгдэж, нийт тоо, өсөлтийн хурдаар Хятадад дөрөвдүгээрт орсон. Интернетийн хурлыг Үжэнь сууринд үргэлж зохиосноор, улам олон интернетийн аж ахуйн нэгж Үжэнийг сонгох болж, Жэжянд хөрөнгө оруулалт хийх болсон юм. Өнгөрсөн онд болсон Дэлхийн Интернетийн их хурлын үеэр, Жэжян мужийн олон газрынхан газар дээр нь 20 гаруй төсөлд гарын үсэг зурж, хөрөнгө мөнгөний хэмжээ 30 тэрбум юаньд хүрсэн. Сүүлийн жилүүдэд, Жэжян мужид интернетийн аж ахуйн нэгжийн төсөл улам нэмэгдэж, үр дүнтэй ажиллаж байна" гэжээ.  

Мэдээллээс үзвэл, энэ удаагийн хурлаар, Дэлхийн интернетийн их хурлын цэнхэр ном, "Үжэний төлөөлөл-2019" үр дүнгийн баримт бичгийг үргэлжлэн нийтэлж, Хятад интернетийн 25 жилийн хөгжил, дэлхийн интернетийн 50 жилийн хөгжилд судалгаа шинжилгээ хийх юм байна. Үүнээс гадна, жил тутмын интернетийн хамгийн шилдэг 15 төрлийн үр дүнг хурлын үеэр нийтлэх болно.


Их уншсан

холбоотой мэдээ