​Саудын Арабад зэвсэг тээвэрлэхийг хориглоно

2019-09-19 17:56:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Саудын Арабад хэрэгжүүлж буй зэвсэг тээвэрлэх хоригийг дахин хагас жил сунгахаар Герман улс шийдсэн гэжээ.

DPA хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн үгнээс эш татаж, энэ удаагийн хориглох тушаалын дагуу 2020 оны 3-р сарын 31-нээс өмнө Саудын Араб руу зэвсэг экспортлох ямарваа өргөдлийг Германы засгийн газар хүлээн авахгүй, экспортлох зөвшөөрөл авсан бүх зэвсгийг хүлээлгэж өгөхгүй гэж мэдээлжээ.

2018 оны 10-р сарын 2-нд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги Саудын Арабаас Туркийн Истанбулд суугаа консулын газарт хорлогдсон юм. Түүний дараа Герман улс 2018 оны 11-р сараас Саудын Араб руу зэвсэг тээвэрлэхийг хориглохоо мэдэгдсэн юм.

Германы засгийн газар зэвсэг экспортлоход тусгай зөвшөөрөл олгох дүрэм хэрэгжүүлж байгаа юм. 2018 оны тоо баримтаас үзвэл, Саудын Араб бол Германы зэвсгийг авдаг, Алжирын дараа орох хоёр дахь том худалдан авагч юм. Герман мөн онд 416 сая еврогийн үнэ бүхий зэвсгийг Саудын Арабад худалдах зөвшөөрөл олгожээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ