Америкийн улс төрчдийн “Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэх” оролдлого бүтэхгүй

2019-09-19 20:21:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 19-ний өдөр “Америкийн улс төрчдийн “Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэх” оролдлого бүтэхгүй” гэсэн тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ: Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пероси 18-ны өдөр Вашингтонд Хуан Зифэн, Хэ Юнь-ши зэрэг “Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэгч” этгээдтэй уулзаж байгаа нь Америкийн зарим хүмүүс бусад газарт “Өнгөт хувьсгал”-ын цаг эриний “төлөөлөгч” хайж байгаатай адил бөгөөд Хонконгт “Өнгөт хувьсгал” хийж, Хятадыг үймүүлэх гэсэн хорон санаагаа нэн ил болгожээ. Гэвч “Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэгч” этгээдүүд болон Өрнөдийн Хятадын эсрэг хүчин яаж нийлсэн ч тэдний оролдлого нь бүтэхгүй юм.

Өгүүлэлд тэмдэглэхдээ: Хонконг бол Хятадын Хонконг болно, Хятад улс гаднын хүчин Хонконгийн дотоод хэрэг болон Хятадын дотоод хэрэгт оролцохыг зөвшөөрөхгүй. “Нэг орон хоёр систем”-ийг эвдэж, Хонконгийн хөгжлийг эвдэх оролдлого нь нийт Хятадын ард түмний эрс эсэргүүцлийг олох болно. Хэрвээ Хонконгт онцгой бүсийн захиргаа үймээнийг хяналтдаа авч чадахгүй байдал гарвал төв засгийн газар зүүгээр суугаад зогсохгүй, гарч мэдэх олон үймээнийг олон аргаар, нэн даруй зогсоох хүчирхэг их хүчин чадалтай юм. Америкийн зарим улс төрчид Хонконгийг үймүүлэх гэсэн хар савраа нэн даруй татахгүй бол үр төлөөсийг нь өөрөө амсах болно.

Их уншсан

холбоотой мэдээ