Эмэгтэйчүүд чухал хувь нэмэр оруулж байна

2019-09-20 11:27:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын засгийн газар пүрэв гарагт “Эрх тэгш, хөгжил дэвшил, хуваалцах: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжил” цагаан ном нийтэлж, улс төрийн байр суурь, боловсролын түвшин, эрүүл мэнд, нийгмийн баталгааны түвшин, гэр бүлийн соёлын байгуулалт, олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцож байгаа зэрэг талаас Хятадын эмэгтэйчүүдийн эрх тэгшээр ардчилсан эрхээ эдлэх, эдийн засгийн бүтээн байгуулалтад эрх тэгш оролцох, өөрчлөлт хөгжлийн үр дүнг эрх тэгш хуваалцах зэрэг амжилт бүтээлийг танилцуулан Хятадын эмэгтэйчүүд дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэрэгт оролцож, чухал хувь нэмэр оруулж байгааг харуулсан байна.

Хүн төрөлхтний түүхээс үзвэл эмэгтэйчүүд эрхээ урт хугацаагаар эдэлж чадахгүй, тэдний үнэ цэнийг үл тоомсорлон, тэднийг сул доройн төлөөний үг болгож байжээ. Эмэгтэйчүүдийг чөлөөлөн дэвшил гаргаагүй бол хүн төрөлхтний дэвшил гэж үгүй. Дэлхийн эмэгтэйчүүдийн эрх чөлөөний анхны тунхаг гаргаснаар дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баярыг бий болгох хүртэл, цаашлаад НҮБ хүйсийн эрх тэгш байдлыг тогтвортой хөгжлийн зорилтод оруулах хүртэл эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжил дэвшил хүн төрөлхтний соёлын хөгжил дэвшлийг ахиулсаар ирсэн юм.

Дэлхийн эмэгтэйчүүд их гүрэн болсны хувьд БНХАУ 1949 онд байгуулагдсанаас хойш, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг чухалчилсаар ирсэн, эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байхыг үндсэн бодлого болгон хууль, ХКН-ын 18, 19-р их хурлын тайланд бичиж оруулсан байдаг. Энэ цагаан номд Хятад улс эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах, эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг ахиулах зэрэг ололт амжилтыг гадаадынханд системтэй танилцуулсан юм.

70 жилийн турш, Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь дээшлэн, эрх ашиг нь баталгаажсанаар тэд Хятадын нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах аугаа хүчин болжээ. Одоо Хятадын нийгмийн ажил олголтод эмэгтэйчүүд 40 хувийг эзэлж, бүх салбарыг хамарсан юм. Анхны сансрын нисэгч Лю Ян, Нобелийн шагнал авсан анхны эмэгтэй эрдэмтэн Тү Юү-Юү, мөн саяхан нийтэлсэн төрийн шагнал авсан 42 хүний 8 нь эмэгтэй байсан, Хятад улсын хөгжил дэвшлийн үе бүхэнд эмэгтэйчүүд оролцож, хувь нэмэр оруулж байна. 2017 онд нийтэлсэн тайланд ДНБ-д оруулсан эмэгтэйчүүдийн хувь нэмэр 41 хувьд хүрсэн тухай дурдсан юм.

Хятадын эмэгтэйчүүд асар их амжилт гаргахын зэрэгцээ дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд өвөрмөц хувь нэмэр оруулж байна. 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хурлаар “Бээжингийн тунхаг”, “Үйл ажиллагааны хөтөлбөр” баталж, эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулахыг дэмжсэн стратегийн зорилт, бодлогын бүдүүвч гаргасан юм. 2015 онд Нью-Йоркод дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний хурал болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, эрэгтэй эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийн тухай Хятадын зорилтыг тайлбарлаж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсэн байна.

Хятадын эмэгтэйчүүд гадаад харилцааны үйл хэрэгт өдөр ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэх болсныг дурдууштай юм. Одоо НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл хэрэгт оролцож байгаа Хятадын эмэгтэйчүүд 1000 шахам болж, дэлхийд хамгийн олон эмэгтэй хүн оролцож байна. Хятад улсын энхийг дэмжин сахиулах үйл хэргийг командлуулахаар томилсон анхны эмэгтэй командлагч Мао Пинийг Ливаны засгийн газар “шилдэг эмэгтэй”-гээр шалгаруулж, “Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх элч” хэмээн нэрийджээ.

Эмэгтэйчүүд бол нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах чухал хүчин юм. Эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжил дэвшил үгүй бол нийгмийн хөгжил дэвшил гэж үгүй. БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн турш эмэгтэйчүүдийн байр суурь ихээр дээшилсэн нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний эрхийн түвшин, соёл иргэншлийн хөгжлийг харуулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ