​"Хятадын Төвөд орон-Өлзий бэлэгт ерөөл" үзэсгэлэн нээгдэв

2019-09-24 09:41:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлж, МУ-ын улам олон ард иргэдэд Хятад улсын баялаг өв соёлыг танилцуулах зорилгоор, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны Соёлын Танхимаас хамтран зохион байгуулсан "Хятадын Төвөд орон-Өлзий бэлэгт ерөөл” биет бус соёлын өв, хувцасны гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод нээгдлээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны дэд дарга Мэн Шяолинь, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, МУ-ын холбогдох байгууллага, нэгжийн албаны хүмүүс үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв ойрын өдрүүдэд МУ-ын Засгийн газар, сургууль зэрэг байгууллага, нэгжтэй хамтран, тус ойг тэмдэглэх цуврал арга хэмжээг зохиож, МУ-ын ард иргэдэд Хятадын баялаг соёлыг танилцуулж байна гэжээ.

"Хятадын Төвөд орон-Өлзий бэлэгт ерөөл” биет бус соёлын өв, хувцасны гэрэл зургийн үзэсгэлэн МУ-ын ард иргэдэд Төвөдийг улам сайн ойлгуулж, Төвөдийн соёлын гайхамшгийг мэдрүүлэн, Хятадын баялаг соёлыг сонирхуулна гэж тэрээр тэмдэглээд, МУ-ын улам олон ард иргэдийг Хятад улсад, Төвөдэд тавтай зочлохыг урьсан байна.

Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны дэд дарга Мэн Шяолинь: "Хятадын Төвөд орон-Өлзий бэлэгт ерөөл” биет бус соёлын өв, хувцасны гэрэл зургийн энэ үзэсгэлэнгээр дамжуулан, МУ-ын улам олон ард иргэд Хятадын Төвөдийн биет бус соёлын өв, түүнээс уламжлалтай гар урлалын содон бүтээл, Төвөд уран бичлэгийн гайхамшгийг биечлэн мэдэрч, Төвөдийн онцлог бүхий хоол унднаас амсах боломжтой болж, Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн орон нутгийн зан заншилтай танилцуулж болно гэжээ.

"Хятадын Төвөд орон-Өлзий бэлэгт ерөөл” биет бус соёлын өв, хувцасны гэрэл зургийн үзэсгэлэн гэрэл зураг, танка зураг, хувцас, биет бус соёлын өв, түүнээс уламжлалтай гар урлалын бүтээл зэрэг 4 хэсгээс бүрдэж, Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны гэрэл зураг, биет бус соёлын өв, газар орны соёлын онцлог бүхий содон бүтээл зэрэг 100 гаруй үзмэрийг олны хүртээл болгож байна.

Тус үзэсгэлэн хагас сар үргэлжилж, 10 дугаар сарын 7-нд өндөрлөх юм.


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ