Ши Жиньпин 70 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

2019-09-24 10:45:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд хүрэлцэн очиж, "Аугаа түүх, асар их амжилт-БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн"-тэй танилцлаа.

Тэрээр: БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн турш манай нам анхны зорилтоо умартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх улсын аливаа үндэстний ард түмнийг удирдан дагуулж, олон бэрхшээл саадыг даван туулж, түүхэнд мөрөө үлдээсэн багагүй гайхамшгийг бүтээсэн билээ. Хятадын үндэстнүүд босож зогсох, баян чинээлэг болох, хүчирхэг болох хүртэлх аугаа их дэвшил гаргасан юм. 70 жилийн турших манай улсын түүхэн амжилт, түүхэн өөрчлөлт бол зөвхөн ХКН Хятад улсыг удирдаж чадна, Хятад улсыг зөвхөн социализм аварна, зөвхөн өөрчлөлт нээлт Хятад улс, социализм, марксизмыг хөгжүүлэх боломжтой, зөвхөн Хятадын онцлогтой социализмын зам Хятадыг удирдан хөгжүүлж чадна гэдгийг харууллаа. 70 жилийн дараа бид шинэ гараагаа эхлүүллээ. Хятад улсын хөгжлийн гайхамшигт үйл явц, дэлхий ертөнцийн гайхамшигт ололт амжилт, үнэт туршлагыг сайтар сурталчилж, аливаа үндэстний ард түмэн намын төв хороог хүрээлж нэгдэхийг урамшлуулан, Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалт байгуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдөл, олон түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэх ёстой гэжээ.

Мөн ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга, Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын дээд прокурорын ерөнхий прокурор, БХУТЗЗ-ийн орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн гишүүд тус үзэсгэлэнтэй танилцсан байна.

Н.Пүрэвжав




Их уншсан

холбоотой мэдээ