Хятад улс гацаа тосгон бүрээ авто замаар хэрхэн холбосон бэ?

2019-09-24 18:11:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс нийт 700 мянган гацаа тосгонтой бөгөөд тэдгээр тосгод 9 сая 600 мянган ам дөрвөлжин километр газар нутагт тархсан байдаг. Өндөрлөг, говь цөл, тал хээрт орших эдгээр гацаа тосгоны 99.98 хувь нь авто замаар холбогджээ.

Яаж холбож чадав?

1978 онд Хятадын гацаа тосгодын 50 гаруй хувь нь авто замд холбогдоогүй байлаа. Харин өнгөрсөн 40 жилд Хятадын хөдөө тосгоны авто замын нийт урт 6 дахин нэмэгджээ.

Хятадад авто зам тавих нь хөдөө тосгоны ядуурлыг бууруулах гол арга юм. “Зам дагаж хөгжил” гэдэг үгийг хүн бүхэн ярьдаг.

Ямар бэрхшээл тулгардаг бэ?

Хятадын газар нутгийн 67 хувь нь уул, өндөрлөг, дов толгод байдаг. Түвдийн Али нутгийн дундаж өндөр 4500 метр, тэнд нийт 143 гацаа тосгон бий. Хүмүүсийн ихэнх нь 5000 метрээс дээш өндөрлөг газарт аж төрдөг. Шиньжяны Ятунгус нутаг Такалмаканы элсэн цөлийн дунд байдаг, хамгийн ойрын хот гэхэд л 100 километр зайтай. Юньнань мужийн Дүлунжян нутаг 6 гацаа тосгонтой, өндөр уул, өргөн мөрний дунд байдаг, өвөл болж цас ороход гадаад ертөнцтэй 6 сар холбоо тасардаг байжээ.

Замаа яаж тавьсан бэ?

Хятадад дунджаар нэг цагт 700 метр хурдны зам тавигдаж байна. Хятад улс авто замын нүхэн гарц, гүүр зэргээрээ дэлхийд тэргүүлдэг. Сычуань мужийн Вэньма хурдны зам 121 гүүр, 32 нүхэн гарцтай, хурдны замын нийт уртын 86 хувийг гүүр, нүхэн гарц эзэлдэг. Ийм хэцүү төвөгтэй хурдны замыг байгуулахын тулд Хятад улс хамгийн сайн механик инженерийн тоног төхөөрөмж зохион бүтээсэн юм. Гэвч хурдны замыг шууд хөдөө тосгонтой холбох боломжгүй. Хөдөө орон нутагт үер ус, бусад олон шалтгаанаас болж, зам байнга эвдэрч, замын хучилтаа сайжруулах нь хамгаас чухал байдаг. Хятадын засгийн газраас хөдөө тосгоны замыг засаж сайжруулах нөхөн олговор өгч, зам засах ажилд нутгийн тариачдыг дайчлан урамшуулж байна. Хятад улс хамгийн сайн механик инженерийн тоног төхөөрөмж зохион бүтээсэн. Зам тавих ажил тийм хэцүү биш болсон ч гэлээ их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддаг юм.

Хөрөнгө мөнгөө яаж босгов?

2013-2017 онд Хятадын төв засгийн газраас хөдөө орон нутгийн авто замын бүтээн байгуулалтад 400 тэрбум юанийн хөрөнгө оруулж, үүнийг дийлэнхийн ядуу бүс нутагт зарцуулжээ. Хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлснээр өнөөдөр гэхэд хөдөө орон нутгийн зуун хүн бүрд 720 метр зам оногдох болов. Хөдөө орон нутгийн замыг засаж сэлбэж байх шаардлагатай учраас шат давхарга бүрийн захиргаа ч хөрөнгө мөнгө босгож байна. Замын чанар шаардлага хангаагүй бол холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэнэ. Замын асуудлаас болж чинээлэг амьдралтай болох зорилтоос хожимдохгүй байхыг засгийн газар хатуу шаардаж байна.


Их уншсан

холбоотой мэдээ