“Хүлээлтийн эдийн засаг” хүлээлт үүсгэж байна

2019-09-25 17:09:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Та "Хүлээлтийн эдийн засаг” гэж сонсож байсан уу?

Хотын амьдрал улам хурдтай болж, хүний чөлөө зав улам хомс болж байна. Тэгвэл хотын хүмүүсийн нэг ажлаас нөгөө ажлын хоорондох бага сага зав зайд зориулсан "Хүлээлтийн эдийн засаг" хурдтай хөгжиж байгаа нь анзаарагдаж байна.

Массажны буйдан, мини KTV, хүүхэлдэй шүүрдэг тоглоом буюу UFO CATCHER зэрэг олон төрлийн автомат үйлчилгээний төхөөрөмж нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхим, нийтийн тээврийн хүлээлгийн өрөө, кино театр, томоохон дэлгүүрүүдэд тавигдаж, хүмүүсийн хүлээлтийн цагийг “Үнэ өртөгтэй” болгож байна. Хэрэглэгчдийн хүлээлт, зав зайд зориулсан “Хүлээлтийн эдийн засаг” нэгэнт хэрэглээний шинэ орон зай болон хөгжжээ.

Хүмүүсийн ажлаас ажлын хооронд буюу хэн нэгнийг, ямар нэг юмыг хүлээж буй өчүүхэн цаг зав, хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээнд зориулан маш олон автомат үйлчилгээний төхөөрөмж бий болж, хэрэглэгчдийн зав зайтай үеийн сониуч сэтгэлгээнээс үүдэлтэй хэрэгцээг хангаж байна.

"Хүлээлтийн эдийн засаг” олон төрөл бий ч бүгд хямд төсөр, бүрэн автомат, гар утсаараа төлбөр тооцоо хийдэг зэрэг нийтлэг онцлогтой бөгөөд хотын амьдралын өдөр тутмын хэрэглээний шинэ сонголт болж, хөгжлийн боломж ихтэй байна.


Их уншсан

холбоотой мэдээ