​Монгол үндэстний хувцас загварын уралдаан болов

2019-09-25 17:50:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол үндэстний хувцас загварын XVI уралдааны эцсийн шатны шалгаруулалт 9-р сарын 25-нд ӨМ-ын Улаанцав хотод боллоо. ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхимаас 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдаанд анх 18 баг оролцож байсан бол энэ он гэхэд 200 гаруй баг оролцжээ. Уралдаан уламжлалт хувцас загвар, орчин үеийн хувцас засал, ажлын дүрэмт хувцас зэрэг гурван ангиллаар зохиогдсон юм. Анхан шатанд ӨМ-ын 12 аймаг хот, Манжуур, Эрээн зэрэг газар 14 уралдаан зохион байгуулж, гурван сар гаруйн шалгаруулалтаар тунаж үлдсэн ӨМ-ын 55 баг эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөж, Хөхнуур, Шинжян, Гирин, Юньнань зэрэг бусад муж, өөртөө засах орны 6 баг урилгаар оролцжээ.

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ