Дэлхийн дэд бүтцийн холболтыг ахиулж байна

2019-09-25 19:12:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Хятадын төв радио телевиз "Хятадын хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин дэлхийн дэд бүтцээр холбохыг ахиулж байна" гарчигтай тоймчийн өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, зам харилцаа нь хотын хөгжлийн гол хөдөлгөх хүчин болж байна. Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудлыг албан ёсоор ашиглалтад оруулснаар Хятадын хөгжилд шинэ хүчин сэлбэж, асар их үр өгөөж хүртээн, дэлхийн дэд бүтцийн холболтод шинэ хувь нэмэр оруулна.

25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дашин олон улсын нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орсныг зарлав. Бээжингийн барилга байгууламжийн шинэ бэлэг тэмдэг, Хятадын шинэ нэрийн хуудас, ирээдүйд дэлхийн зам харилцааны чухал цэг болох Дашин онгоцны буудал Хятадын хөгжилд үйлчлэх, "Бүс ба зам"-ын дэд бүтцийн холболтыг ахиулах шинэ хөдөлгүүр болно.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, Дашин олон улсын онгоцны буудал ашиглалтад орсноор Бээжин хот олон улсын нисэх онгоцны хос буудалтай болж, жилийн зорчигч тээврийн хэмжээ давхацсан тоогоор 250 саяд хүрэх төсөөлөлтэй байна. Олон улсын нислэгийн шугам олшрохын хэрээр Дашин буудлын зүүн хойд Ази, төв Ази, Европод чиглэсэн тээврийн хүчин чадал цаашид нэмэгдэж, "Бүс ба зам"-ын улс орон бүс нутгийн хоорондох харилцаа холбоог нягтруулан, баялгийг хамтаар эдлэх,хамтдаа цэцэглэн хөгжих, хамтдаа хөгжилд хүрэхийг биелүүлнэ.

Их уншсан

холбоотой мэдээ