Сансрын салбарын түүхэн амжилт

Алтаннавч 2019-09-26 17:46:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс сансар судлалын салбарт богино хугацаанд асар их амжилт гаргасан юм. Тэгвэл бид Хятад улс сансрын станцын эрин үеийг хэрхэн нээсэн тухай дараах мэдээлэлтэй танилцъя.

2011 онд Хятадын анхны зорилтот нислэгийн төхөөрөмж Тяньгүн-1 амжилттай хөөрч, Жэньжөү-8, Шэньжөү-9, Шэньжөү-10 гэх гурван сансрын хөлөгтэй 6 удаа залгагджээ. Хятад улс ийнхүү автомат болон гар удирдлагаар сансрын төхөөрөмжийг холбох технологийг эзэмшсэн билээ.

2013 онд Ние Хайшэн, Жан Шяогуан, Ван Япин хэмээх гурван нисгэгч тээсэн Шэньжөү-10 сансрын хөлөг амжилттай хөөрч үүргээ гүйцэтгээд газардлаа. Тойрог замын нислэгийн үеэр Шэньжөү-10 сансрын хөлөг Тяньгүн-1 нислэгийн төхөөрөмжтэй автомат болон гар удирддагаар амжилттай залгагдаж, Хятадын сансрын нисгэгч анх удаагаа сансрын сургалтын арга хэмжээ өрнүүлсэн юм.

2016 онд Сансрын тойрог замд орсноос хойш Тяньгүн-2 нь Шэньжөү-11 нисэгчтэй сансрын хөлөг, Тяньжөү-1 ачааны сансрын хөлөгтэй нийт дөрвөн удаа амжилттай залгагдлаа. Тяньгүн-2 бол Хятад улсын сансрын анхны лаборатори билээ.

Их уншсан

холбоотой мэдээ