​"Хайрын илгээмж" төсөл Монгол улсад хэрэгжиж эхэллээ

2019-09-26 18:45:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 25-нд, Ядуурлыг Бууруулах Хятадын Сангийн “Хайрын илгээмж” олон улсын төслийн “Панда цүнх” хөтөлбөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн ЕБС-иудад албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус төслийн хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын Ядуурлыг Бууруулах Сан ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаанд Хятадын талаас тус сангийн дэд ерөнхийлөгч Лю Вэнькүй, бусад холбогдох албан тушаалтнууд, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол, Монголын талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох сургуулиудын захирал, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, нэгдүгээр ангийн бяцхан сурагчид оролцов.

Тус төслийн хүрээнд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, “Голомт” цогцолбор сургууль, 119, 109, 103-р сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцаж байгаа 980 хүүхдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг бэлэг болгон өгчээ.

Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ: Улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд багачуудынхаа сурч боловсрох их үйлсийн төлөө бид сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллах ёстой. Энэ жил Налайх дүүрэгт олон сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Бяцхан сурагчдадаа аав, ээжийнхээ ачийг хариулж, улс эх орондоо ихийг хийж бүтээх, эрдэм мэдлэгтэй зөв хүн болж төлөвшихийг хүсэн ерөөе” гэжээ.

БНХАУ-ын Ядуурлыг Бууруулах Сангийн дэд ерөнхийлөгч Лю Вэнькүй хуран цугласан нийт хүмүүст талархал илэрхийлээд: Хятад, Монгол хоёр улс эртний уламжлалт, найрамдалт харилцаатай билээ. Энэ “Хайрын илгээмж” төсөл хоёр улсыг холбосон нөхөрлөлийн шинэ гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Манай төсөл МУ-д ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан, Налайх дүүргийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орсон бүх бяцхан сурагчдад эдгээр цүнхийг бэлэглэж байна хэмээн тэмдэглэжээ.

Панда цүнхэнд хичээлийн хэрэгсэл, дүрслэх урлагийн хэрэгсэл, оньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн үндсэн таван төрлийн хичээлийн хэрэгсэл багтсан байна.


/Сэтгүүлч Г.Мөнхтунгалаг/

Их уншсан

холбоотой мэдээ