Монгол үндэстний хувцас загварын наадам нээгдэв

2019-09-26 18:49:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ сарын 26-нд Монгол үндэстний хувцас загварын урлагийн 16 дахь наадам Өвөр Монголын Улаанцав хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадам монгол үндэстний хувцас загварын уралдаан, монгол үндэстний хувцас загварын форум, монгол үндэстний малгай, толгойн заслын уралдаан, хувцас загварын үзүүлбэр тоглолт, монгол үндэстний хувцас загварын брэндийг танилцуулах арга хэмжээ зэрэг баялаг агуулгатай болж байна. Хувцас загварын үзүүлбэр тоглолтод Монгол улс, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг улс, Хятадын Гирин, Гүйжөү зэрэг мужийн төлөөлөл урилгаар оролцож байна. Энэ удаагийн наадамд МУ-ын Нийслэлийн аялал жуулчлалын газар, Урлах Эрдмийн дээд сургууль, моделийн агентлагийн 100 шахам төлөөлөгчид оролцож байна.

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ