БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам Үндэсний баярын хүлээн авалт зохиов

2019-09-26 20:03:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хүлээн авалтын арга хэмжээ зохиож, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой түүнчлэн Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэв. БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын олон салбарын мянга шахам зочид төлөөлөгч оролцжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин: 70 жилийн тэртээ БНХАУ байгуулагдаж, 5000 жилийн соёл иргэншилт түүхтэй Хятадын үндэстэн хөгжлийн шинэ эринд дэвшин оржээ. 70 жилийн турш, Хятад улс биеэ даасан энх тайвны гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг баримтлан, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх нээлттэй бодлогыг хэрэгжүүлэн, дээрэнгүй, ганц талт үзлийг эрс эсэргүүцэж, олон тал үзлийг дэмжин, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг баталгаажуулж, дэлхийн энх тайван хөгжил дэвшилд өөрийн хувь нэрмээ оруулсан юм. Өнгөрсөн 70 жил Хятадын хөгжил төдийгүй Хятад Монголын ард түмний найрамдлыг нотолж байна. 70 жилийн турш, Хятад Монгол хоёр орон бие биеэ туслалцаж, харилцан ашигтай хамтдаа хожин, өндөр дээд хэмжээний айлчлал, улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ба хүмүүнлэгийн солилцооны салбарт баялаг амжилтад хүрч, хоёр ард түмэнд үр шимийг хүртээн, нэрдээ тохирсон сайн хөрш, сайн анд, сайн түнш болсон гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ: 70 жилийн турш БНХАУ Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад тусалж дэмжин, Монгол улсад их хэмжээний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон юм. Монголын ард түмэн үүнийг мартахгүй, өнөөдрийг хүртэл БНХАУ-ын үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Үүнд БНХАУ-ын засгийн газар, ард түмэнд гүнээ талархлаа илэрхийлье гэжээ.

Баярын хүлээн авалтын үеэр, Хятад Монголын хүндэт зочид Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлийн ололт амжилт түүнчлэн Хятад Монголын харилцаа, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааны баялаг үр дүнг өндрөөр үнэлж, Хятадын хөгжил цэцэглэлт, Хятадын ард түмэн түүнчлэн Хятад Монгол хоёр орны харилцааны хөгжилд сайн сайхны хүсэл ерөөлөө дэвшүүллээ.


Их уншсан

холбоотой мэдээ