Спортын их гүрнээс хүчирхэг гүрэн болон хөгжиж байна

2019-09-29 14:10:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны эцсийн байдлаар Хятадын тамирчид олон улсын спортын тэмцээнд нийт 3458 удаа түрүүлж, 1332 рекорд тогтоожээ. Хятад улсад одоо 25 мянган шилдэг тамирчин, 130 мянган дасгалжуулагч, шүүгч байгаа бол мэргэжлийн спортын хөгжил олон нийтийн спорт, спортын үйлдвэрлэлийн хөгжлийг дагуулах боллоо. 2009 оноос эхлэн Хятад улс жил болгоны 8-р сарын 8-ныг “Нийт иргэдийн спортоор хичээллэх өдөр” болгосон юм. Өнөөгийн байдлаар олон нийтэд зориулсан спортын заал талбай 3 сая 100 мянгад хүрч, 400 сая хүн спортоор хичээллэж байна. Хятад улс жил бүр олон улсын 200 гаруй спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, 2017 оны спортын салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2 их наяд юаньд хүрч, ДНБ-ын нэг орчим хувийг эзэлжээ.

“Иргэд дорой, улс ядуу” гэгдэж байсан Хятад оронд БНХАУ байгуулагдсаны дараахан “Олимпоор гол болгосон” мэргэжлийн спортын хөгжлийн загварыг бий болгожээ. 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд Хятад улс 51 алтан медаль авч, медалийн жагсаалтыг тэргүүлэн, Олимпын алтан медалийн жагсаалтад тэргүүлсэн Азийн анхны улс болсон юм. Гэсэн хэдий ч Хятад улс хөл бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик зэрэг төрөлд дэлхийн түвшнээс хоцорсон хэвээр. Сүүлийн жилүүдэд Хятад улс спортын салбарын хөгжлийн загвараа өөрчлөн, олон нийтийн спортыг хөгжүүлж, нийгмийн олон салбарыг дайчлан, спортын хүчирхэг гүрэн болохоор эрчтэй ажиллаж байна. “Хөл бөмбөгийн хичээлийг бага дунд сургуулийн заан сургалтын хөтөлбөрт оруулах” зэрэг арга замаар хүүхэд багачуудын спортын дур сонирхлыг хөгжүүлж, тэдний дундаас шилдгийг нь сонгон мэргэжлийн тамирчин болгож байна. 2018 онд Хятад улсын хүн амын 90-ээс дээш хувь нь “Үндэсний хүний биеийн стандарт хэмжилт”-эд тэнцсэнээр Хятад улс спортын хүчирхэг гүрэн болон хөгжих зорилтдоо улам ойртсон юм.


Их уншсан

холбоотой мэдээ