Аж үйлдвэржилтийн амжилтыг тоогоор

Алтаннавч 2019-09-29 16:39:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

70 жилийн хөгжлийг туулж Хятад улс аж үйлдвэрийн их ангиллын 41, дунд ангиллын 207, бага ангиллын 666 төрлийг бүрдүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн бие даасан, бүрэн гүйцэд системийг бий болгосон бөгөөд үүгээр НҮБ-аас тогтоосон аж үйлдвэрийн бүх ангилалтай цорын ганц улс орон болсон юм.

2010 онд Хятадын үйлдвэрлэлийн нэмүү өртөг Америкийг гүйцэж, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болсон тухай Дэлхийн Банкны статистик мэдээнд тэмдэглэсэн билээ.

Гангийн үйлдвэрлэлээр жишээлэхэд, 1949 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл ердөө 158-хан мянган тонн байжээ. Харин 1958 онд 10.7 сая тонн ган үйлдвэрлэх зорилт дэвшүүлэн ажилласан бол, 2018 онд гангийн үйлдвэрлэл 900 гаруй сая тоннд хүрч, 5799 дахинаар нэмэгдэн, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг эзэлсэн аж.

Хятадын хөдөлгөөнт холбооны салбарын хувьд, “2G-г дагаж 3G-г туулж”, “4G-тэй зэрэгцэн урагшилж”, “5G-гээр удирдуулсан” түүхэн амжилт гаргаж, 5G-ийн патентын тоогоороо дэлхийд тэргүүлж байна.

1992 онд Хятадын аж үйлдвэрийн нэмүү өртөг нэг их наяд юань, 2007 онд 10 их наяд юань, 2012 онд 20 их наяд юань, 2018 онд 30 гаруй их наяд юаньд тус бүр хүрчээ. Олон улсын аж үйлдвэрийн 500 гаруй гол бүтээгдэхүүний 220 гаруйнх нь үйлдвэрлэлийн дийлэнх хувийг Хятад дахь дангаараа эзэлдэг.

Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хамгийн том мэдээлэл холбооны сүлжээг байгууллаа. Оптик кабелын урт 45 гаруй сая км, утасны хэрэглэгчдийн тоо 1.7 тэрбум, интернетийн өргөн зурвасын хэрэглэгчдийн тоо 440 сая, интернет хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрчээ. Түүнчлэн 2014 оноос хойш Хятад дахь суурин болон хөдөлгөөнт өргөн зурвасын дундаж хурд 7 дахинаар нэмэгдлээ. Нийт айл өрхийн 91 хувь нь шилэн кабелд холбогдож, 100 мегабайтаас дээш хурдтай сүлжээ ашиглагчдын тоо 79.4 хувьд хүрч, эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ