Төрийн дээд одон гардуулах ёслол болов

2019-09-29 16:46:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

29-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн дээд одон, Төрийн дээд яруу алдрын одон гардуулах ёслол боллоо. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Төрийн дээд одон, Төрийн хүндэд цол олсон хүмүүст "Бүгд Найрамдах улсын төрийн одон", "Найрамдлын одон", Төрийн дээд яруу алдрын одон гардуулж чухал үг хэлсэн юм.

Мөн өдөр, төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одонгоор шагнуулах хүмүүс АИХ-ын ордонд тусгай машин, тусгай хамгаалалттай хүрэлцэн очжээ. АИХ-ын ордны зүүн хаалганы гадна улаан далбаа өргөсөн хүндэт харуулын цэргүүд замын хоёр талаар, ёслолын буу мөрлөсөн цэргүүд шатан дээр жагсаж, хүүхэд залуус цэцэг барин угтан авсан байна.

Ши Жиньпин дарга ёслолын хөгжмийн аянд Төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одонгоор шагнуулах хүмүүстэй ёслолын танхимд ороход алга таших дуу нижгэнэж байв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Хунин БНХАУ-ын даргын зарлигийг уншжээ. Зарлигт, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоор, Хятад улсын бүтээн байгуулалт, хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлтэй хүмүүсийг шагнаж, үндэстний болон цаг үеийн үзэл санааг дэмжихийн тулд, XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны шийдвэрээр Юй Минь зэрэг 8 эрхэмд "Бүгд найрамдах улсын одон", Раул Кастро Расс зэрэг 6 эрхмийг "Найрамдлын одон", Е Пэйжянь зэрэг 28 эрхмийг Төрийн дээд яруу алдрын одонгоор шагнасугай гэжээ.

Ши Жиньпин төрийн одон, төрийн дээд яруу алдрын одон шагналыг нь гардуулж, төрийн дээд шагналыг улс орны бүтээн байгуулалт, хөгжилд онцгой гавьяа байгуулсан гарамгай зүтгэлтэн, гадаад дотоодын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад гарамгай хувь нэмэр оруулсан олон улсын найз нөхдөдөө гардуулсан байна.

Ши Жиньпин эн тэргүүнд ХКН-ын төв хороо, БХАТИХ, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийг төлөөлж, "Бүгд найрамдах улсын одон", төрийн шагнал хүртсэн баатрууд, "найрамдлын одон" хүртсэн олон улсын найз нөхдөдөө халуун баяр хүргэж, эрхэм дээд хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлжээ. Тэрээр: Энэ удаа төрийн одон, төрийн шагнал хүртэгсэд бол нам, үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан мянга мянган гарамгай хүмүүсийн төлөөлөл юм гэжээ.

"Тэд бол Хятадын үндэстнүүдийн үзэл санаа, социалист үнэт зүйлийн үзлийг өөрийн биеэр бодитоор харуулсан. Тэдний үйл хэрэг, хувь нэмэр БНУ-ын түүхэнд мөнхөд үлдэх болно!Эрхэм дээд баатруудаас жинхэнэ баатрууд цолгорон гардаг. Баатар болохоор хичээгсэд үе үеийн баатрууд болдог. Түүхэн урт хугацаанд нам, улс орон баатруудыг алдаршуулан шагнахыг ихэд чухалчилсаар ирсэн юм. Өнөөдөр бид баатруудаа шагнаж урамшуулж байгаа нь тэдний үнэнч, шантаршгүй зан чанарыг улам тодотгох гэсэн юм" гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ