Баатруудад үзүүлэх хамгийн дээд хүндэтгэл юм

2019-09-29 17:04:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

29-нд ХТРТ "Үргэлжлэн чармайн ажиллах бол баатруудад үзүүлэх хамгийн дээд хүндэтгэл юм" хэмээх тоймчийн өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд, 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад дотоодын 42 эрхэмийг "Төрийн дээд одон", "Найрамдлын одон", Төрийн дээд яруу алдрын одонгоор шагналаа. Ши Жиньпин дарга шагнуулсан хүмүүсийг "Шударга үнэнч, тэвчээртэй, ажилч хэрэгч" хэмээн үнэлсэн нь Хятад улс баатруудаа үнэлэх нийтлэг ойлголт, үндэстний сэтгээлгээний энгийн ойлголтыг харуулж байна гэжээ.

Өгүүлэлд, "Ард иргэд итгэл үнэмшилтэй бол улс орон итгэл найдвартай, үндэстэн хүчирхэг байж чадна." Өнөөдрийн 1.4 тэрбум хүний хувьд Хятадын төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одонгоор шагнуулсан зүтгэтнүүдээс суралцах ёстой. Тэдний "Шударга үнэнч, тэвчээртэй, ажилч хэрэгч" баатар зоригийг амьдралдаа баримталж, үндэсний хөгжил, соёл иргэншлийн дэвшлийг дэмжин, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зорилтын төлөө урагшлах ёстой гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ