Үндэсний баярыг радио телевиз сайтаар шууд дамжуулна

2019-09-30 10:28:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 1-нд, Бээжингийн Тянь-Аньмэний талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болно. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавина. Дараа нь цэргийн парад, олон нийтийн жагсаал цуглаан болох юм. Радио, телевиз, мэдээллийн сайтууд Үндэсний баяр, цэргийн парад, олон нийтийн жагсаалыг газар дээрээс нь шууд дамжуулна.
10-р сарын 1-нд, ХТРТ-ийн нэгдсэн суваг, мэдээ, санхүү эдийн засаг, уран сайхан суваг, хятад хэлний олон улсын суваг болон гадаад хэлний суваг зэрэг телевизийн сувгууд, Хятадын дуу хоолой, эдийн засгийн, дуу хөгжмийн өргөн нэвтрүүлэг, англи хэлний нэвтрүүлэг зэрэг радио нэвтрүүлэг, Синхуа сайт зэрэг шууд нэвтрүүлэг хийнэ. Үндэсний хэмжээний радио, телевизийн гол сувгууд, мэдээний сайт, шинэ медиа платформууд тэдгээрийг дамжуулах болно. Хятадын зарим театрт 4K Ultra HD шууд нэвтрүүлгийг дэлгэцээр үзүүлэх болно.
10-р сарын 1-ний орой Бээжингийн Тянь-Аньмэний талбайд Үндэсний баярын томоохон үдэшлэг зохион явуулах юм байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ