Үндэсний баярын уран сайхны үдэшлэг болов

2019-09-30 10:57:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 29-нд Бээжин хотноо БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан "Хятадын үндэстнүүд хичээн урагшилъя” уран сайхны үдэшлэг боллоо. Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаншү, Ван Ян, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг нам төрийн удирдагчид 4000 гаруй үзэгчдийн хамт тус концертыг үзэж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхийг эргэн санаж, эх орныхоо сайн сайхан ирээдүйг хамтдаа тольдсон байна.

Концерт тэмцлийн замналаар гол шугам болгож, "Цус асгаруулан тэмцэлд ялалт байгуулсан”, “Хатуужилтай тэмцсэн”, “Эв санаа нэгтэй бүтээн байгуулалт хийсэн”, “Хятадын үндэстнүүд хичээн урагшилъя” хэмээх 4 хэсгээс бүрэлджээ.

Нам, төр, арми, ардын ажил хариуцсан төв байгууллага, Бээжин хотын удирдлага, ардчилсан нам бүлгийн төв хороо, Хятадын худалдаа аж үйлдвэрийн холбооны албаны хүмүүс, нам бус зүтгэлтэн, ахмадуудын төлөөлөл, “Бүг Найрамдах улсын одон”, “Найрамдлын одон”, “8-р сарын 1-ний одон”, Төрийн яруу алдрын одон хүртсэн хүмүүс, үндэстний цөөнхийн төлөөлөл, Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс, гадаадад байгаа Хятадын харьяат, олон орны дипломат төлөөлөгч, олон улсын байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгч, Хятадад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүд, нийслэлийн олон салбарын төлөөлөл зэрэг хүмүүс тус концертыг үзсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ