Хятад улс гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татаж байна

2019-09-30 16:46:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

29-нд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хэвлэл мэдээллийн төв “Өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжиж, худалдааны өндөр чанартай хөгжилд тус дөхөм үзүүлэх” зорилготой бага хурал хийлээ. Худалдааны яамны албаны хүн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс гадаадад нээлттэй байлдлаа улам нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна, гадаадын аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулж, ажил төрөл эрхлэхэд нь сайтар үйлчлэх бизнесийн илүү таатай орчныг бүрдүүлнэ гэжээ.
29-нд болсон хэвлэлийн бага хуралд Худалдааны яамны сайд Жүн Шань: Энэ 70 жилийн хугацаанд, Хятад улс гадаадын хөрөнгийг ашиглаж, гадаадад хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ тус бүр 138.3 тэрбум ам.доллар ба 143 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хоёрдугаарт орлоо. Эдийн засгийн тусгай бүс, хөгжлийн бүсээс чөлөөт худалдааны туршилтын бүс, чөлөөт худалдааны боомт, эерэг жагсаалтаас сөрөг жагсаалтын менежмент хүртэл, "гадаадын хөрөнгө оруулалтын гурван хууль"-аас "гадаадын хөрөнгө оруулалтын хууль" хүртэл Хятад улс нээлттэй байдлаа улам нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг чухалчилсаар ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

2018 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ 138.3 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орсон. Өнгөрсөн оны эцсээр, гадаад хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ 2.1 их наяд ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалттай 960 мянган аж ахуйн нэгжтэй болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын чанар, түвшин үргэлж сайжирч, дээд технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ илэрхий дээшилжээ. Өнгөрсөн оноос хойш, гадаадын хөрөнгийн зарим томоохон төсөл Хятадад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь инновацын эрч хүчийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн шинэчлэлийг дайчлахад асар их үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.
Худалдааны яамны орлогч сайд, Олон улсын худалдааны хэлэлцээний орлогч төлөөлөгч Ван Шөүвэнь хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятадын асар том зах зээл гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татаж байна. Хятад улс гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн Хятад улс дахь хууль ёсны эрх ашгийг хамгаалан, гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхээ үргэлжлүүлэн баримтална гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад үнэн сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш Хятадын хотын ажил эрхлэлтийн 10 хувь, дотоодын татварын 20 хувь, гадаад худалдааны 40 хувийг бий болгосон байдаг. Орон нутаг, орон нутгийн захиргаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 40 жилд асар их ашиг олсон нь мэдээж. Жишээ нь Хятад улсад хөрөнгө оруулсан Америкийн аж ахуйн нэгжүүдийн ноднин жилийн борлуулалтын орлого 700 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгжийн Хятад улс дахь борлуулалтын хэмжээ улс орондоо борлуулсан хэмжээнээс их, Хятадын зах зээлээс ихээхэн ашиг олдог. Тэдэнд Хятадын зах зээл таалагддаг учраас Хятадад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг юм" гэжээ.

Тэрээр: Хятад улс цаашид гадаадад илүү нээлттэй байж, шударга, ил тод бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ