"Шинэ эриний Хятад улс ба дэлхий дахин” цагаан номыг тоогоор илэрхийлбэл

2019-09-30 17:46:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс хэдэн арван жилд хөгжсөн орнуудын хэдэн зуун жилийн хөгжлийн замыг туулж, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орж, 1.4 тэрбум хүний ахуй амьдралын асуудлыг шийдэн, бүх нийтээрээ чинээлэг амьдралтай болох зорилтдоо дөхсөнийг дэлхий нийтээрээ хүндэтгэж байна.

Эдийн засгийн хүчин чадал эрчтэй нэмэгдсэн. Үүнд:

ДНБ-ны хэмжээ 1952 онд 67 тэрбум 900 сая юань байсан бол 2018 онд 90 их наяд 30 тэрбум 900 саяд хүрч, ханшийн хэлбэлзлийг харгалзахгүй бол жилд дунджаар 8.1 хувиар, нийт 174 дахин нэмэгджээ.

Санхүүгийн орлого 1950 онд 6 тэрбум 200 сая юань байсан нь жилд дунджаар 12.5 хувиар нэмэгдэж, 2018 онд 18 их наяд 335 тэрбум 200 сая юаньд хүрсэн юм.

Аж үйлдвэрийн нэмүү өртөг 1952 онд 12 тэрбум байсан бол жилд дунджаар 11 хувийн хурдаар 970 дахин нэмэгдэж, 30 их наяд 516 тэрбум юаньд хүрчээ.

Хүн нэг бүрд оногдох ДНБ-ны хэмжээ 1952 онд 119 юань байсан бол 2018 онд 64 мянга 644 юань болсон нь 70 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Санхүүгийн бус салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 1983 онд 920 сая ам.доллар байсан бол 2018 онд 135 тэрбум ам.доллар болж, 35 жилд 146 дахин нэмэгдэв.

Бараа бүтээгдэхүүний худалдаа 1952 онд 1 тэрбум 940 сая ам.доллар байсан бол 2018 оны байдлаар 4 их наяд 622 тэрбум 440 сая ам.доллар болж, 70 жил хүрэхгүй хугацаанд 2380 дахин нэмэгджээ.

Ард иргэдийн амьжиргаа илэрхий сайжрав. Үүнд:

Улс байгуулагдсаны дараа хөдөө орон нутаг тэр чигээрээ ядуу байсан бол 1980 онд 96.2 хувь нь ядуу, 2018 он гэхэд 1.7 хувь нь ядуу амьдралтай байлаа.

Хүн нэг бүрийн дундаж орлого 1952 онд 98 юань, 1971 онд 171 юань, 2018 онд 28228 юаньд хүрчээ.

Дундаж наслалт улс байгуулагдах үед 35, 1980 онд 65 байсан бол одоо 77 болжээ.

БНХАУ байгуулагдах үед хүн амын 80 хувь нь үсэг бичиг тайлагдаагүй, 1980 онд 15 наснаас дээших хүмүүс дунджаар 5.3 жилийн боловсрол эзэмшсэн бол 2018 онд энэ тоо 9.6 жил болон нэмэгдсэн юм.

БНХАУ байгуулагдах үед дээд боловсрол эзэмшсэн хүний тоо нийт хүн амын 0.22 хувийг эзэлдэг байсан бол 1980 онд 2.22 хувь болж, 2018 оны байдлаар 48.1 хувь хүрлээ.

Хятад улс дэлхийн 179 улс оронтой дипломат харилцаа тогтоож, 110 улстай түншлэл байгуулав.

Энэ 70 жил Хятад улс дэлхийн нийтийн харилцаан дунд хөгжиж, суралцаж, хуваалцаж, дэлхийд хувь нэмрээ оруулсаар иржээ.

70 жилд Хятад улс ямар ч улс оронд дайн зарлаж, мөргөлдөөн үүсгэсэнгүй. Бусад улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрт халдсангүй.

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш цэргийн 4 сая гаруй албан хаагчийг цомхтгов.

Хятад улс “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх нийтийн гэрээ” зэрэг цэргээ цомхтгох, хүйтэн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын 20 гаруй гэрээнд гарын үсэг зурсан юм.

Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах хоёр дахь том төсөв, байнгын төсвийг бүрдүүлэгч улс болж, Аюулгүйн зөвлөлийн хамгийн том цэргээр хангагч орон болжээ.

Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч, хөдөлгөх хүч боллоо.

Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. 2013 оноос өнөөг хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятад улсын хувь нэмэр дунджаар 28.1 хувьд хүрчээ.

Хятад улс дэлхийн хамгийн том зах зээл болов.

Хятад улс дэлхийн үйлдвэр төдийгүй дэлхийн зах зээл болов. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, үүнээс 400 сая нь дундаас дээш орлоготой болжээ. Ирэх 15 жил Хятадын импортын бараа бүтээгдэхүүн 30 их наяд, үйлчилгээ 10 их наяд ам.долларт хүрнэ.

Хятад улсын хөгжил хөгжиж буй улс орнуудад туршлага болж байна.

Хятад улс “Бүс ба зам” санаачилга гаргаж, хамтдаа ашиг олж, хамтдаа хөгжихийг уриалж байна.

Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө ажиллаж, нийт хүн төрөлхтөнд тулгарсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажилласаар ирсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ