​"Шинэ эхлэл" баримтат кино үзэгчидтэй золгожээ

2019-09-30 20:58:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Бүх Оросын радио телевизийн компани ба ХТРТ-ийн хамтран бүтээж үйлдсэн "Шинэ эхлэл" баримтат кино өнөөдөр буюу 30-ны өдрийн 21 цагаас Төв телевизийн баримтат киноны сувгаар үзэгч олонтой уулзах бөгөөд Бүх Оросын радио телевизийн компани зэрэг нэвтрүүлнэ.


Баримтат киноны олон зураг авалт анх удаагаа үзэгч олонтой уулзаж буй бөгөөд шинэ Хятад улс тунхаглагдах үеэр ЗХУ-ын гэрэл зурагчдын авахуулсан зураг дүрс бичилгүүд болно. Улс тунхаглагдах үеийн ёслолын байдал, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны анхны хуралдаан, Бээжин хотын иргэдийн баяр жавхаатай дүр төрхийн дүрс бичлэг багтан оржээ.

Түүхийн шалтгааны улмаас эдгээр нандин дүрс бичлэг 70 жил хаалттай байсан бол хоёр талын хамтын хүчин чармайлтаар өнөөдөр үзэгч олонтой уулзах болжээ.


Их уншсан

холбоотой мэдээ