Энх тайванч хөгжлийн Хятад орон бол дэлхийн тогтворжуулагч юм

2019-09-30 21:07:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 30-ны өдөр “Энх тайванч хөгжлийн Хятад орон бол дэлхийн тогтворжуулагч” гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэл нийтлэв.


Нийтлэлд тэмдэглэхдээ, 70 жилийн хугацаанд Хятадын ард түмэн өөрийн хүчээр дэгжрэн, шаргуу тэмцэж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн энх тайванч хөгжилд эерэг энерги нэмэрлэв. Энх тайванч хөгжлийн замаар явж ирсэн Хятад улс дэлхийн энх тайванд олон талын хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхий дахинд тогтвортой байдал хангасан гэдгийг БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүх хөгжил бүрэн нотолсон гэжээ.

Нийтлэлд, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар бусад орныг жанжлах биш харин олон улсын нийгэмлэгтэй харилцан ашигтай хамтаар хөгжихийг зорьж ирсэн нь том гүрнүүдийн хэдэн зуун жилийн хөгжлийн загварыг эрс өөрчилсөн төдийгүй дэлхийн цаашдын хөгжилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Энх тайванч хөгжлийг баримталж, үндэсний сэргэн мандлын замаар замнаж буй Хятад улс хир их хүчирхэгжсэн ч аль ч улс оронд заналхийлэл учруулахгүй, харин улам их боломжийг бий болгож, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч болон тогтворжуулагч байх болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ