​Үндэсний баярын 70 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж байна

2019-10-01 15:53:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хөгжил шинэ эринд дэвшин орлоо. Урьд Хятад улсын дэлхийд үзүүлэх нөлөө өнөөдрийн шиг ийм гүнзгий, алс хэтийн байгаагүй юм. Дэлхий дахины зүгээс Хятадад өнөөдрийнх шиг ингэж их анхаарал хандуулж байгаагүй билээ. 10-р сарын 1-нд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ болж, Тянь-Аньмэнийн талбайд сүр жавхлантай цэргийн парад, олон нийтийн жагсаал боллоо.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, хүндэт харуулын өмнүүр явж, ёслолын парадыг хүлээн авсан юм. Тэрээр: Энэ 70 жилд, Хятадын ард түмэн хүсэл сэтгэлээ нэгтгэн, шаргуу тэмцэж, дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилт гаргалаа. Өнөөдөр, социалист Хятад улс жавхаа төгөлдөр хөгжиж байна. Хятадын байр суурийг ямар ч хүч гуйвуулж чадахгүй, Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн хөгжил дэвшлийг ямар ч хүч хориглож чадахгүй юм гэжээ.

10 цагт, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээ эхлэв.

Ши Жиньпин зэрэг Хятадын нам төрийн удирдагчид Тянь-Аньмэнийн талбайн индрийн төвд зогсож, талбайд цугласан олон салбарын төлөөлөл, бүх Хятад, бүх дэлхийн Хятадын үндэстнүүдийн хөвгүүд охидтой хамт үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Ши Жиньпин ёслолын арга хэмжээнд хэлсэн үгэндээ: 70 жилийн өмнө БНХАУ байгуулагдаж, Хятад улсын 100 гаруй жилийн ядуу буурай, эмгэнэлт хувь заяаг эрс өөрчлөн, Хятадын үндэстнүүд сэргэн мандах замаар тууштай замнасан юм гэжээ:

"70 жилийн турш бүх улсын олон үндэстний ард иргэд сэтгэл нэгтэй тэмцэж, дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилтад хүрсэн юм. Өнөөдөр дорно дахинд социалист Хятад улс сүндэрлэн бослоо. Манай улс орны байр суурийг ямар ч хүчин гуйвуулж чадахгүй, Хятадын ард түмэн, үндэстнүүдийн урагшлах замыг ямар ч хүч хааж чадахгүй боллоо.”

Хятад улсын замналд ХКН-ын удирдлага, ард түмэн голлох байр сууринд байж, Хятадын онцлогтой социализмын замаар тууштай замнан, түүхэн шинэ амжилтыг тасралтгүй бүтээнэ хэмээн Ши Жиньпин онцоллоо.

Тэрээр: Хятадын ардын чөлөөлөх цэрэг, ардын зэвсэгт цагдаагийн арми ардын цэрэг армийн шинж чанар, зорилго, жинхэнэ дүрээ үүрд хадгалж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайвныг шуурхай хамгаална хэмээн цохон тэмдэглээд ард иргэд эв санаагаа нэгтгэн хичээн зүтгэхийг уриалсан юм.

Ёслолын арга хэмжээний үеэр цэргийн парад болж, Хятад улс цэрэг армийн шинэчлэл хийснээс хойш зэвсэгт хүчин, байлдааны техникээ өргөн хэмжээнд анх удаагаа харуулж байна.

Парад 80 минут үргэлжилж, Ши Жиньпин дарга явган цэргийн 15 жагсаал, байлдааны 32 төрлийн техникийн жагсаалыг хүлээн авлаа.

Парад 15 мянган цэрэг, 59 жагсаалаас бүрдсэн бөгөөд төрөл бүрийн 160 гаруй онгоц, 580 зэвсэг техник оролцсоноор хэмжээгээр хамгийн том, хамгийн онцлог парад болсон юм.

Онцлон дурдууштай нь явган цэргийн жагсаалыг Хятадын онцлог бүхий орчин үеийн цэргийн хүчний тогтолцооны дагуу зохиожээ. Парадад жагссан бүх зэвсэг техникийг Хятад улсад үйлдвэрлэсэн бөгөөд анх удаа жагсаалд үзүүлж байгаа шинэ зэвсэг техник 40 гаруй хувьд хүрсэн байна.

Парадын дараа “Хятадын мөрөөдлийг сэтгэл нэгтэй цогцлооё” уриатай олон нийтийн жагсаал болов. 100 мянган иргэн, цэцгээр чимэглэсэн 70 машин 36 жагсаал болон оролцож, эх орондоо сайн сайхны мэндчилгээ дэвшүүллээ.

Энхтайвны 70 мянган тагтаа дүүлэн нисэж, 70 мянган бөмбөлөг агаарт хөөрөн, Хятадын ард түмний мөрөөдлийг тээж одсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ