БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн цэнгүүн болов

2019-10-02 17:50:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-ний орой БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн цэнгүүн Бээжингийн Тянь-Аньмэнийн талбайд болж өнгөрлөө. “Эх орондоо хайртай” цэнгүүн "Шинэ эринийг магтан дуулж, Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье" уриан дор, олон нийтийг оролцуулснаараа онцлог болжээ. 90 минут үргэлжилсэн тус арга хэмжээнд орчин үеийн шинэ техникийг ашиглан, түмэн олны мэлмийг мялааж, гэрэл гэгээ цацарсан гайхамшигт дүр зургийг бүтээсэн байна. Цэнгүүнд оролцсон хүмүүс Хятадын иргэн болж төрсөндөө бахархаж, эх орны маань ирээдүй улам гэгээн саруул болохыг хүсэн ерөөе гэж байлаа.

10-р сарын 1-ний 20 цагт Бээжингийн Тянь-Аньмэнийн талбайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн цэнгүүн ёслол төгөлдөр болж, олон мянган иргэд оролцсон арга хэмжээ үзэгчдийн талархлыг хүлээлээ. Бээжингийн Урлагийн сургуулийн Ван Итун хэлэхдээ: Би анх удаа үндэсний баярын цэнгүүнд оролцож байна. Ангийнхантайгаа хамт дөрвөн тоглолтод оролцоно гэжээ.

“Сэтгэл их догдолж байна. Би БНХАУ байгуулагдсаны ойн арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Би нэг бүжиг, гурван дууны тоглолтод оролцоно. “Бидэнд мөрөөдөл бий" дууг дуулна, “Би эх оронтойгоо”, мөн "Анхны зорилгоо үл умартъя” дууг дуулна. Нийт дөрвөн тоглолттой.”

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэнгүүн олон түмнийг хамарснаараа онцлог боллоо. 90 минут үргэлжилсэн цэнгүүний дуучид, хөгжимчид бүгдээрээ энгийн иргэдээс бүрдсэн юм. Цэнгүүнд оролцсон Лю Жэ: Манай үзүүлбэр багийн хамт олон, бүх насны хүмүүсийг хамарч, аз жаргалтай амьдралыг хамтдаа харуулсан юм гэжээ.

"Манай үзүүлбэр багийн харуулах гол сэдэв бол аз жаргалант амьдрал, шинэ айл болж буй амраг хос, ургийн баяраа тэмдэглэж буй ахмадууд. Манай багийн хөтөлбөрт ахмадуудын бүжиг, цог жавхлантай хүүхдүүд ч бий. Гол хөгжмийн аясаар бид бүжгээрээ аз жаргалтай амьдралыг харуулсан юм. Манай эх орон улам хүчирхэгжиж, сайн сайхан болохыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Социалист хөгжлийн шинэ эринд бид аз жаргалтай амьдарсан. Энэхүү бахархал улам зузаарч ирлээ. Би эх орноо улам цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ ерөөж байна" гэжээ.

Үүнээс гадна холбогдох муж өөртөө засах орон, хотын урлагийн хамтлагийн 3650 хүн цэнгүүнд оролцож, орон нутгийн өвөрмөц соёлыг харууллаа. Шаанши мужийн Юйлиний тариачин Шэ Шюй: Би цэнгүүний арга хэмжээнд бүслүүр бөмбөр тоглосон гэжээ.

"Бид Шаанши мужийн Юйлинь нутгийн бүслүүр бөмбөрийг тоглосон. Би их догдолж байна. Ийм том арга хэмжээнд оролцож байсангүй. Ийм том тайзан дээр гарч үзээгүй, ёстой их догдолж байна. Азтай юм аа, Тянь-Аньмэнийн талбайд бүслүүр бөмбөрөө тоглоод, эх орон маань улам сайн сайхан, ардын амьдрал улам аз жаргалтай болохыг хүсэн ерөөе.”

Шөнийн огторгуйд “Ард түмэн мандтугай”, “Эх орон мандтугай” зэрэг ханзыг салютаар дүрсэлж, цэнгүүний оргил үе боллоо. Цаасан пуужингийн солонгон өнгөн дундуур талбайд хуран цугласан бүх хүн "Би эх оронтойгоо” дууг дуулж, эх орноо хайрласан, ирээдүйгээ ерөөсөн сэтгэлээ илэрхийлсэн юм.




Их уншсан

холбоотой мэдээ