Хятадын үндэстнүүдийг сэргээн мандуулахын тулд сайтар ажиллана

2019-10-03 16:14:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-нд Бээжинд болсон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн их хуралд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг нийгмийн олон салбарынхан өндрөөр үнэлжээ. Хурдны төмөр замын ажилтан, Хятадын Инженерийн академийн академич, сансар судлалын ажилтнууд, цэргээс халагдсан ахмад дайчид тухайлсан ажилдаа үндэслэн Хятадын үндэстнүүдийг сэргээн мандуулах Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээн зүтгэнэ гэж хэлсэн байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн их хуралд Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ,70 жилийн тэртээд БНХАУ байгуулагдсан аугаа их үйл хэргийг дурсаж, 70 жилд бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв сэтгэл нэгтэй шаргуу тэмцэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан аугаа их ололт амжилт гаргасныг магтан сайшаасан юм. Хятадын Ардын их сургуулийн ХКН-ын түүх, намын бүтээн байгуулалтын судалгааны газрын гүйцэтгэх захирал Ян Фэнчэн хэлэхдээ:

"Ерөнхий нарийн бичгийн дарга орчин үеийн Хятадын онцлогтой социализмын шинэ эринд үндэслэн түүхийг эргэн санаж, ирээдүйг харж, манай түүхэн дэх ололт амжилтыг өндрөөр үнэлсэн юм.Тэрээр ирээдүйн тухай ярихдаа "Хоёр зуун"-ны тэмцлийн зорилтыг биелүүлнэ гэсэн. Энэ зорилтыг хэрхэн биелүүлэх вэ гэдэг маш чухал гэж би бодож байна. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр ХКН-ын удирдлага, ард түмнээр гол болгох, Хятадын онцлогтой социалист замналыг баримтлах нь хамгийн чухал юм” гэжээ.

Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: Юу ч үгүй ядуу хоцрогдонгуй байснаас 70 жилийн шаргуу хатуужилтай тэмцлийн үр дүндХятад улсын ерөнхий хүчин дэлхийд тэргүүлсэн гэжээ. Ли Ваньжюнь бол Хятадын машины корпорацын Чанчүний галт тэрэг үйлдвэрлэгч хувьцаат ХХК-ын гагнуурчин юм. Тэрээр 30 гаруй жилийн турш ямагт анхан шатанд ажиллаж, Хятад улс хурдны төмөр замгүй байснаас замтай болж, мэрийн суралцаж байснаас тэргүүлэн дагуулагч болж, үйлдвэрлэхээс шинийг бүтээх болсон бүх үйл явцыг туулсан хүн юм. Улсын баярын ёслолд уригдан оролцсон Ли Ваньжюнь сурвалжлагчид хэлсэн үгэндээ: Хурдны төмөр замын ажилтны хувьд, цаашид чулам сайн бүтээгдэхүүн гаргахын төлөө хичээх болно гэжээ.

Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ: Нийт нам, нийт арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэн, анхны зорилгоо үл умартан, үүрэг зорилтоо ухамсарлаж, "хос зуун"-ны тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийг сэргээн мандуулах Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд үргэлжлэн тэмцэх хэрэгтэй гэсэн юм. Ёслолын парадад оролцсон Ши Юнлэ бол Сансрын шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрлэлийн корпорацын Хоёрдугаар салбарын ажилтан юм. Тэрээр:

"Сансрын шинжлэх ухааны ажилтны хувьд бид сансар судлаачдын үзэл санааг хөгжүүлж, эх орныхоо сансар судлалын үйлсэд хүчээ өргөж, өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болж, аугаа их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх хэрэгтэй юм" гэжээ.

Цэргээс халагдсан ахмад дайчин Жан Шижүн улсын баярын ёслолын парадыг үзсэнийхээ дараа хэлэхдээ:

"Надад төрсөн сэтгэгдэл бол, ялангуяа би цэрэг хүн байсны хувьд манай улсын тэргүүний зэвсэг тоноглолыг хараад сэтгэлих догдоллоо. Манай арми чадвартай болж, манай улс хүчтэй болжээ. Манай эх орон улам сайхан болж, агаар нь цэнгэг, ус нь тунгалаг, уул ус нь ногоон болно гэдэгт би итгэлтэй байна. Манай аугаа их эх орон хойшидулам сайн сайхан болно” гэжээ.

Хятадын Инженерийн академийн академич, амьсгалын замын өвчний нэртэй мэргэжилтэн Жун Наньшань: Хятад улс цаашид улам нээлттэй болж, өргөн олон ард олны идэвхийг улам дайчлахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ