​Ши Жиньпиний илтгэлийг өндрөөр үнэлэв

2019-10-03 16:14:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд Ши Жиньпин даргын хэлсэн үг, цэргийн парадыг Пакистанчууд талархалтай хүлээн авчээ. Пакистаны Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Сейд Хасан Жавед: Энэ удаагийн цэргийн парад сүр жавхаа төгөлдөр, Хятад улсын 70 жилий турших ололт амжилтыг харуулсан байна. Ши Жиньпин даргын дурдсан Хятадын мөрөөдөл бол дэлхий нийтийн хамтын мөрөөдөл юм гэжээ.

Тэрээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хятад улс ердөө 70 жилийн хугацаанд ийм гялалзсан амжилтад хүрсний шалтгаан бол юуны өмнө ХКН-ын оновчтой удирдлагын ач гавьяа юм гэжээ.

Жавед: Дэлхий дахины энх тайван Хятад улсын хөгжилтэй салшгүй холбоотой. Дэлхийн хөгжил ч Хятадтай салшгүй холобоотой. 2049 онд Хятадын мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байна. Пакистанчуудад ч тэр үед Хятад улстай хамт мандан хөгжсөн орон болохыг хүсэж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ