​Баярын амралтаар түүх соёлоо түлхүү танилцуулж байна

2019-10-04 16:50:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын үндэсний баярын амралтын үеэр, орон нутгууд уран сайхны тоглолт, үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Агуу замнал, гэрэл цацрангуй амжилт” сэдвээр зохион байгуулсан ололт амжилтын томоохон үзэсгэлэн, олон нутгуудын театрын тоглолт, музейн үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж, хүмүүст улс орноороо бахархах сэтгэгдэл төрүүллээ.

9-р сарын сүүлээр Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан “Агуу замнал, гэрэл цацрангуй амжилт” гэдэг сэдвээр зохион байгуулсан ололт амжилтын томоохон үзэсгэлэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Энэ үзэсгэлэнд БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн үйл хэргийг он цагийн дарааллаар нь жагсааснаар танилцаж очсон хүмүүст цаг, түүхийн хонгилоор ороод очсон шиг сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог байлаа. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, Үндэсний статистикийн дарга Нин Жизэ нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ: “Үзэсгэлэнд 1700 гаруй түүхийн фото зураг, 180 гаруй видео бичлэг, 650 гаруй бодит зүйлийг харуулсан байна. Үүнд Хятад улсын анхны Чөлөөлөх нэрэмжит автомашин, Хятад улсын анхны Хунчи нэрэмжит автомашин, Дүнфэн автомашин, трактор зэрэг багтсан байна. Үзэсгэлэнтэй танилцах 100 шахам загварын 20 гаруй зүйлийн төсөл байгаа бөгөөд 40 гаруй зүйлийн ахуй байдал, жишээлбэл Хятад улсын анхны хуулийн тогтоол болох “Ургийн тухай хууль” нийтлэгдсэнд холбогдуулан 50-аад оны хуримын орон сууцыг төлөвлөн харуулсан байна. Үүнээс гадна Дачин газрын тосны орд, Хунчи суваг, 98 онд үертэй тэмцсэн, Вэньчуаний газар хөдлөлт, ядуурлыг бууруулах, хуучин орон сууцны хорооллыг өөрчлөн шинэчилсэн зэргийг харуулсан байна.”

Үзэсгэлэн нь “Хятадын онцлогтой социализмын замналыг нээн хөгжүүлж, социалист орчин үеийн улс болгон бүтээн байгуулъя” гол сэдвийн дагуу БНХАУ-ын 150 гаруй анхны шинэ зүйлсийг танилцуулж, 10 жил тутмаар анги болгон баатарлаг үлгэр жишээч хүмүүсийг танилцуулсан самбар гаргажээ. Сүүлийн өдрүүдэд үзэгчид хөл тасрахгүй байна.

Улсын баярын амралтын хугацаанд Хятадын үндэсний музейн хоёр том үзэсгэлэн олны анхаарлыг ихэд татаж байна. Хятадын Киноны музейд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх сэдэвт үзэсгэлэн гарав. 200 гаруй кино, 500 гаруй цуглуулга нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн Хятад улсын киноны хөгжлийн гэрэлт үйл явцыг бүрэн харуулсан байна.

Улсын баярын амралтын хугацаанд “Ирсэн замаа эргэн санах” нь олон үзэсгэлэнгийн гол сэдэв байлаа.

Олон төрлийн үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ урлаг соёлын тоглолтууд ч хүмүүсийн мэлмийг мялааж байлаа. 9-р сарын 16-наас эхлэн тоглосон “Хичээн зүтгээрэй Хятадын охид хөвгүүд” сэдэвт хөгжим бүжгийн том тууль нийгмийн олон салбарынхны сэтгэлд нь бууж талархлыг хүлээж байна.

10-р сарын 1-нээс Шанхайн жүжгийн театрт “Дорно зүгт гийрлээ” хэмээх хөгжим бүжгийн том туулийг өвлөн тоглож, тус уран бүтээлийн 55 жилийн ойг тэмдэглэж байна.

Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод урлагийн сонгодог бүтээлийн тоглолтыг дуу бүжиг, драмын жүжиг, Гуандүнгийн дуу хөгжим зэрэг төрлөөр нэг сар үзүүлнэ.

Хятадын зүүн өмнөд нутгийн Жянсү мужийн Наньжин хотод зохин байгуулсан драмын жүжгийн наадам хоёр сар үргэлжлэх бөгөөд үзэгчид драмын жүжгийн дүрд тоглон, тоглогч болох боломжтой юм.

ӨМ-ын Баян-нуур хот ӨМ-ын Бор тохой соёлын музейд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг зохион байгуулж, уран бичлэгийн бүтээлийг гол үзүүлж байна. Музейн орлогч дарга хатагтай Чи Шюли хэлэхдээ:“Энэ арга хэмжээг зохион байгуулахаар дамжуулан уламжлалт соёлтой танилцан, шинэ эриний хүсэл мөрөөдлөө илэрхийлж, эх улсдаа сайны ерөөлөө дэвшүүлэх зорилготой юм.”

Соёл аялал жуулчлал улмаар үндэсний баярын хэрэглээний шинэ хөдөлгөх хүч болж, ард иргэд амьдралын түвшнээ улам дээшлүүлэх тулгам эрэлт шаардлагатай болж буйг харууллаа хэмээн шинжээчид үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ