''Бүс ба зам'' бүх дэлхийн хамтаар хөгжих боломжийг бий болгожээ

2019-10-05 15:50:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-ны өдөр, ХТРТ ''Бүс ба зам ньбүх дэлхийн хамтаар хөгжих боломжийг бий болгожээ'' гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойн үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин олонудаа чухал илтгэл хийж, Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй хамтаар “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах”-ыг ахиулах хэрэгтэй гэж онцолжээ. Энэ бол Хятадын дэлхийн энх тайван хөгжил болон глобал засаглалд дэвшүүлж байгаа “Хятадын төсөл” болох юм. 2013 оны намар, дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21-р зууны тэнгисийн торгоны зам”-ыг хамтаар байгуулахсанаачилга дэвшүүлсэн юм. Энэ санаачилга нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүч болж, бүх дэлхийн хөгжил тэнцвэргүй байгаа асуудлыг зохицуулахад Хятадын оюун ухааныг дэвшүүлж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах нь глобал засаглалыг бүрэн төгөлдөржүүлэх чухал арга зам болсон юм гэжээ.

Өгүүлэлд, 6 жилийн турш, “Бүс ба зам” санаачилга болон Хятадын санаачилж байгаа “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах” үзэл баримтлал нь харилцан уялдаж, олон орны улс төрийн итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлсэн байна. Энэ оны 7-р сарын эцэс хүртэлх байдлаар, 136 улс орон болон олон улсын 30 байгууллага Хятад улстай “Бүс ба зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах” үзэл баримтлал нь НҮБ-ын олон шийдвэр тогтоолд бичигджээ, энэ үзэл баримтлал нь НҮБ-ын хамтын аюулгүй, энх тайвны үзэл баримтлалтай дээд хэмжээнд зохицож, тогтворгүй дэлхий дахинд чиглэл хандлагыг зааж, олон орны хамтын ашиг сонирхолд нийцсэн юм. Их Британий Кембрижийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны дээд сургуулийн судлаач Мартин Жак хэлсэн үгэндээ: “Бүс ба зам” санаачилгын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэвэл аугаа их хэдийн төлөвийгбодит ахуйтай уялдуулахалхам бүгдийг нэгтгэж чадсанд байгаа юм, итгэлээр дүүрэн энэ зорилт бүрэн дүүрэн биелэгдэх нь гарцаагүйгэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ