​ӨМ-ын экологийн орчин сайжирч байна

2019-10-05 16:29:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-ны өдөр ӨМӨЗО-ны захиргаанаас сэтгүүлчийн мэдээлснээр, ӨМ удаан жилийн туршид хээр талыг хамгаалах бодлого хэрэгжүүлсний дүнд экологийн орчин илэрхий сайжирч, дундаж ургамлын бүрхэвч 2000 онд 30 хувь байснаасаа 2018 онд 44 хувь боллоо.

ӨМ-д 88 сая га талбайтай байгалийн өвс бэлчээртэй юм. Сүүлийн жилүүдэд ӨМ “Тал нутгийн хяналт удирдлагын заалтууд”, “Өвс бэлчээрээ хамгаалах заалтууд” зэргийн орон нутгийн шинж чанар бүхий хууль дүрмийг боловсруулан, тал нутгийг хамгаалах, хашаалж малжих, бэлчээрийн талбай болон малын тоог тэнцвэртэй байлгах зэрэг талаар нэлээд боловсронгуй хууль дүрмийн бүдүүвч тогтолцоог бүрдүүлсэн юм. Үүний зэрэгцээ ӨМ хээр талын хяналт удирдлагын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэж, 1983 онд хээр талын хяналт удирдлагын байгууллагыг байгуулснаас өдгөө өөртөө засах орон, аймаг хот, сум сууринд хууль хэрэгжүүлэх тогтолцоотой болж, өдөр тутмын удирдлагыг чангатгаж чадсан байна.

ӨМ-ын Ойн аж ахуй, тал нутгийн удирдлагын газрын дарга Мү Юань хэлэхдээ, одоо 68 сая газарт хашаалан малжиж, өвс бэлчээр, малын тоог тэнцвэртэй болгосон бөгөөд ӨМ-ын тал нутгийн экологийн орчин эвдэгдэх байдлыг үр дүнтэй хориглон, зарим газарт нь байгаль орчин сэргээд 20-р зууны 80-аад оны түвшинд хүрсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМ цаашид өвс модыг уялдуулан тарьж, экологийн орчинг сэргээх бөгөөд малчин тариачдын үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөх талд хичээн ажиллах болно гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ